Л.Наранбаатарыг бэлгийн сэдэлтэй хэл ярианы хүчирхийлэл үйлдсэн хэргээр ажилтан нь гомдол гаргажээ

Бусад
Myagmarsuren
Унших: 1 мин 1 сек
100
legacy:naranbaatar lundeg/335576698_3537452279865775_3781077127685465427_n.png

"Хөтөлийн цемент шохойн үйлдвэр" ХК-ийн гүйцэтгэх захирал Л.Наранбаатартай холбоотой асуудлууд сүүлийн үед олны анхаарлыг татах болсон. Эхэндээ Үйлдвэрийн гүйцэтгэх удирдлагаар очсон даруйдаа сошиалаар ажлаа хийж, нэг хэсэгтээ л "поп" нэр зүүсэн тэрбээр сүүлдээ ажилчдынхаа эсэргүүцэлтэй тулгарч, болчимжгүй үйлдлээрээ бусдыг хохироосон "хүчирхийлэгч" нэр зүүх болов.

Сануулахад, түүнийг ажиллах хугацаанд үйлдвэрийн ажил доголдож, тоног төхөөрөмжийн гэмтэл үүссэн ч шуурхай арга хэмжээ аваагүй. Мөн ТУЗ-өөс баталсан ажилчдын орон тоог зөрчиж олон хүнийг цомхтгож ажлаас нь халсан. Үүгээр зогсохгүй компанийн бэлэн мөнгөний касснаас зориулалтын бусаар мөнгө авч зарцуулдаг, архи ууж танхайрч ажлын байр хаяж явдаг, мөн компанийн гэрээг зөрчиж хууль бусаар газруудтай хамтран ажиллахыг тулган шаарддаг зэрэг асуудлуудыг үүсгэсэн гэдэг.

Тэгвэл дээрхээс гадна өөр нэгэн ноцтой гэмээр асуудалд холбогдсон нь тэрбээр компанийн удирдах албанд ажилладаг нэгэн эмэгтэйд бэлгийн сэдэл бүхий хэл ярианы хүчирхийлэл үйлдсэн талаарх бичлэг бүхий баримтууд "Хөтөлийн цемент шохойн үйлдвэр" ХК-ийн ТУЗ-д болон ТӨБЗХ-д хүргэгдсэн талаар эх сурвалж мэдээлж байна.

Улмаар ТӨБЗГ-аас Барилга хот байгууллалтын яам руу гүйцэтгэх удирлагыг солих хүртэл асуудлыг хөндөж бичиг хүргүүлжээ. Үүнтэй холбогдуулан ойрын хугацаанд "Хөтөлийн цемент шохойн үйлдвэр" ХК-ийн ТУЗ хуралдаж Л.Наранбаатарт хариуцлагын арга хэмжээ авч магадгүй юм байна.

Хуваалцах:100

СЭТГЭГДЭЛ (10)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • O
    Od sar

    Xetsvv ch yumaa da ajil xiix geed bgaag ni taiwan ch ajiliig ni xiilgechihgvi eldeweer gvtgej xarluulna ajil xiihgvi bgaag ni xiisengvi gej buruutgana yaxaaraa iim archaagvi vzeltei bolchdiin boloo ene xvmvvs 🤔🤔🤔

  • H
    Hi

    2023.03.07-н дарханы 2-давхар хаусдаа үйлдвэрийн хүүхнүүдийг авч явж өөрийн нөхөдтэйгээ шоудаж садарласан

  • Д
    Дулам

    Монголд Ажил хийх сонирхолгүй залуус их болсоон. шаардлага тавихаар уурлана, үг хэлэхээр гомдоно, халахаар шантаажлана

  • Х
    Хөөрхий

    Ажлаа хийж чадахгүй хэдэн шушмаанууд ингэж л хүнийг аткасалдаг

  • З
    Зочин

    Наранбаатарыг найгүй завхай гэдгийг олон хүмүүс ярьдаг юм билээ

  • З
    Зочин

    Сахалын хийж байгаа ажил...

  • З
    Зочин

    Янхнуудаар өгөөш тавьж ректлэх нь зика жонхуу хувилбарууд

    • З
      Зочин

      Энэ архичин нусгайг уу хэн тоох вэ дэ

  • З
    Зочин

    энэ гүтэглэг бол элбэгдоржтонгуудын үндсэн арга яах аргагүй л мөндөө

  • З
    Зочин

    луйварчин сахал эрдэнэбилгийн хулгайч нар хол очиж хуц. Наранбаатар маш сайн ажиллаж байгаа.дээрэмчид явуургүй явуулгаа больцгоо