X Богдод эмзэглэсэн ХЯТАДЫН ТАЛ хилээ хаах, Элчин сайд болон Эрээний консулаа ХАРИУЦЛАГА АЛДСАН гэж хугацаанаас нь өмнө эргүүлэн татах яриа гарчээ

Улс төр
Г.Лхагвадорж
Г.Лхагвадорж
Унших: 2 мин 17 сек
330
legacy:2025/01/b/Hytad.jpg

Гэрэл зургийг Mpa.mn

Шашин шүтэх, эсэх шүтэх нь хувь хүний эрхээс гадна дотоод сэтгэлийн асуудал. Харин шашны тэргүүний асуудал бол манайх шиг жижиг дээр нь газар зүйн асар том онцлогтой байршилд оршдог улсын хувьд хүссэнээрээ тонгочоод байдаг сэдэв биш болсоор удлаа. Дээр нь элдэв бурхны нэртэй улс төрийн фракц оролцоод эхэлбэл асуудал бүр ч дэмий зүйл болно.

Энэ сарын эхээр X Богдын талаарх мэдээлэл нийтэд ил болж, Дарамсалагаас түгсэн мэдээлэл тун ч их өндрийг авсан. Далай лам 2016 онд хэл ам дагуулан байж Монголд ирсэн гол зорилго нь Богдын дараагийн дүр Монголд тодорсон шинж тэмдэгийг лавшруулж, хүүг өөрийн биеэр харж таних гэсэн үйлдэл байв. Гэвч энэ үйлдэл нь урд хөршийн таалалд нийцээгүй бөгөөд нэг хэсэгтээ л хилээ хааж, манайтай яригдаж байсан томоохон төслүүдээ учир битүүлгээр хойшлуулж, баахан хясаж боож, гацаасан удаатай.

Тэгвэл эх сурвалжуудын мэдээлж буйгаар X Богдыг Дарамсалад зарласанд Хятадууд урдын адил дургүйцэж ойрын хугацаанд хилээ хааж магадгүй байгаа гэнэ. Мөн Богд нийтэд зарлагдаж, үйл явц өрнөж байхад мэдээллээр хангаагүй, манай талтай уг асуудлаар ярилцаагүй гэх агуулгаар Монголд суугаа Элчин сайд Цай Вэньруй болон Эрээний консул нарыг хугацаанаас нь өмнө эргүүлэн татах асуудлыг ирэх өдрүүдэд шийдэж магадгүй байгаа гэнэ.

Энэ бол Хятадын дотоод асуудал. Харин тэдний эмзэглэл эргээд бидний эдийн засагт сөрөг нөлөө үзүүлэх нь туйлын хортой асуудал. Тиймээс төр засаг, олон нийт ч гэсэн улсынхаа эрх ашгийг эн тэргүүнд тавьж асуудлынхаа эрэмбэ дараагаа тогтоох нь зүйтэй болж байна. Мэдээж Богд тодрох, шашны тэргүүнтэй байх нь бидний хувьд сайн зүйл мөн үү гэвэл мөн.

Эдийн засгийн хувьд оны эхээр бага ч гэсэн тодорхой хувиар өсөлт үзүүлсэн. Гол нөлөө нь нүүрс тээврийн хулгайг цэгцэлж, экспортын гарцыг нэмэгдүүлсэнтэй холбоотой. Мөн цагаан сарын өмнөхөн Эрээний хил нээгдэж бараа бүтээгдэхүүний эргэлт хэвийн хэмжээнд хүрээд байна. Хэрвээ цар тахлын дараах сэхэл авах энэ агшинд Хятадын тал шашны асуудлаас үүдэж хил, гаалиа хаавал бид ихээхэн хохирол амсах болно.

Түүгээр ч барахгүй X Богдын асуудлаас үүдсэн битүүхэн үл ойлголцлын улмаас урд хөршид хийгдэх байсан Ерөнхий сайдын айлчлалын тов хүртэл тодорхойгүй нөхцөл байдлаар хүлээгдээд буй аж. Уг нь 3-5 дугаар сарын аль нэг өдрүүдэд айлчлалын товыг тогтохоор урьдчилсан байдлаар хоёр тал ойлголцоод байсан юм. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хоёр хоногийн өмнө БНХАУ-ын Монголд суугаа Элчин сайдыг хүлээн авч уулзсан нь цаанаа дипломат учир шалтгаантай. Хил гааль болон айлчлал, өнгөрсөн жил тохирсон төмөр замын хил холбох асуудал, Тавантолгой, Эрдэнэбүрэнгийн цахилгаан станц зэрэг томоохон төслүүдээ үргэлжлүүлэхийг хүсч, найрсаг харилцаагаа улам бүр өргөжүүлж ажиллахыг хүссэн уг үйлдэл нь ерөнхийдөө урд хөршдөө тал засч, эерүүлэх гэсэн оролдлого гэж харж болохоор байна.

Хуваалцах:330

СЭТГЭГДЭЛ (33)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • И
    ишцог.мэдлэл.сонсч баяrlalaa c

    cain c etgel nemerlii

  • З
    Зочин

    Dulguun nuuriin batsuh hogiin hulgaich

  • З
    Зочин

    Хэрүүлийн сэдэв ч мундахгүй шүү дээ...монголчууд хоорондоо хэрэлдэж цэцэрхэж байвал бусдын хоол болно! Нэг ламаас болоод маргаад хэрэггүй! Энэ чинь далай лам биш шүү! Монголчууд монгол ламаа л залж байна!

  • З
    Зочин

    Сэтгүүлч гуай та энэ мэдээллийг хаанаас сонсож бичив ээ??? Хятадын тал элчин сайдаа татдаг л юм байж. Харин Эрээний консул гэж хадуурсны учир юу бол? Эрээн чинь хятадын хилийн хот биз дээ. Тэнд хятадын консул гэж байх учиргүй дээ. Харин монголын консул бол бий бий. Түүнийг маань хятадын тал хааш нь татна гэж?? Данч мулгуу байна даа.

  • Э
    Эх оронч

    Х Богд Монгол улсаас тодроход Хятад улс дургүйцэх шалтгаан байхгүй.Хятадууд Далай ламд дургүй байдаг нь Төвдийн салан тусгаар үзлийг Далай лам дэмждэгтэй холбоотой.Түүнээс Богдыг тодруулах нь МУ-н дотоод асуудал.

  • З
    Зочин

    Ер нь Богд байна уу, үгүй юу хэнд хэрэгтэй юм. Богдтой боллоо гээд монголчуудын амьдрал сайжрах биш. Өргөн хэрэглээний бараа хямдрах юм уу? валютын ханш буух юм уу?

  • Z
    Zochin

    Za za bitgii hutsaad bai haajil baig asuudlaa uursduu shiidej amidrah tsag bolson shuu uursduu nogoogoo tarij amidaryaa hytad oros alina ch hereggui

  • Z
    zochin

    jinhene hyatadiin gar hul setguulchid bn daa

  • З
    Зочин

    Хилээ хаавал хаана л биз. Хятадаас хамааралгүй амьдармаар байна шүү.

  • З
    зочин

    Богдтой байх эсэх нь өнөө үед их чухал биш. Хүнээ боловсролтой, хөгжилтэй, эдийн засгаа хүчтэй , эрүүл байлгах нь төрийн гол чухал ажил.

  • З
    Зочин

    Монголчууд мөнх тэнгэрээ л шүтээч дээ, харийн мунхрал шашны хэрүүл тэмцэлд орох хэрэг байна ? Түвд тангадууд олон зуун жил монголчуудаар тэтгүүлж сож шимэгчилж амьдарч ирцгээсэн бөгөөд манжийн холбоотон зальхай ламын шашныхан нь мөнмч их хорлосон доо. Чингис хаан тангадуудаас хол бай гэж захисан нь нууц товчоон дээр байдагсан . Мөхлөө өөрснөө дуудаад яах нь ьэ? Ламын шашинд дуртай хайртай нь Дарамсалад очиж үхэцгээ ! Маниусыг битгий чирээд бай!

  • З
    Зочин

    Богд тодрох нь бидний амьдралд ямар сайн талтай юм бэ

  • 中
    中国二连巴塔

    Манай Хятад маш хүчтэй, энэ бол танай улсын улс төрийн асуудал

  • Ц
    Цог

    Хаана л биз хөөнө л биз. МУ-д учирах хохирол браг байхгүй шүү. Баялагаа 3 дахь хөрш рүү гаргамаар юм. Өмхий хужаа санаанд бүдэрмээргүй байна шүү

  • 1
    10

    10р богдтой богдгүй болох л байсан энэ тийм чухал асуудал биш хятад манайхаас нүүрс авахгүй хилээ хаана гэвжл манайхан 10р богдоо зарж идэхүү мунар сүсэг багадаагүй хөгжөөгүй шалтгаанч байж болно

  • С
    Сонсголон

    Хятадын эрлийзүүд ийм ЯРИА гаргаж бага юм, тусгаар тог носон улс Хятадаас бэмбэгнэсээр байх ч АРАЙ л биш ээ

  • Э
    Эгэл

    Зориуд худлаа мэдээлэл тараах нь хориотой биш үү.Урд хөрш хамаагүй гээд байхад!Энэ мэдээ цацсан нөхөр лав рублээр цалинждаг байх аа бусдыг хагаралдуулах, хүнд гай тарих аргачлалаас нь харахад.

  • З
    Зочин

    Монголын ард түмэн БОГДЫГОО ТОДРУУЛАХ нь өмхий хужаад хамаагүй хилээ хааж л байг яадгий. ӨМХИЙ ОРОС-ХЯТАД ХОЁР ЯГ АДИЛХАН

  • З
    Зочин

    Энэ шарын шашныг шүтдэг хүмүүс уул усыг хогийн цэг болголгүй шүтэж болох уу.Машин тэрэг өнгө орохоо ч байлаа.Сүү өргөж байгаад хулгай хийвэл баригдахгүй байхө

  • З
    Зочин

    Пязда минь чамайг хэн болхыг чинь олж тогтоолгож байгаад ална шүү Чи муу Дундадын талд мэдээлэгч тагнуул уу Монголчуудаар тэр Дунд Богд оор оролдсон байхын бол чамайг жинхэн нядална шүү новшоо!Муу Лагаа царайлсан Лалар минь

  • М
    МОНГОЛ

    Богд тодруулах нь улс төр болж хувирвал хөөрхий энэ хүүд аюул тохиолдох бий дээ. Манай хэд манаргана шүү

  • З
    Зочин

    Уг мэдээлэлд итгэхгүй байна .Хөрш улс маань тэгэхгүй гэж бодож байна .

  • З
    Зочин

    Албаар худлаа мэдээ бүү түгээ хятадууд бидэнд хамаагүй гэсэн...

  • З
    Зочин

    X bogdiig todruulah yaahaaraa Hyatadiin dotood asuudal bdg yum. Bogd manai asuudal za. Naad medeegee oligtoihob nairuulj bich

  • З
    Зочин

    Санаатай болон санаандгүй байдлаар БНХАУ-ын Монгол гэж бичсэн ээяаралтай заларуулна уу 😡

  • Б
    Бямба

    Хятадын монгол гэж бичихээ больчихгүй юу?

  • З
    Зочин

    Ромым Поп-д барууны ертөнцийн тэргүүнүүд бүгд очиж хүндэтгэж мөргөдөг. Барууны ертөнцийн сэтгэлгээний манаач, удирдагч нь Поп гэдэг бодигалаар илэрхийлэгддэг болоод тэр. Дэлхий дээр 400 сая Буддистууд байна. Энэ тоо улам нэмэгдэж байна. Буддын шашинтны оюун санааны манлайлагч буюу Поп нь цаг үеэсээ шалтгаалаад Богд лам, Далай лам, Банчин лам байж ирсэн. Сүүлийн 80 жил Далай лам байсан бол, энэ удаад Монгол хүн болж байна. Тийм ч учраас Ромын поп хүртэл Монголд ирж хүндэтгэл үзүүлэх гэж байна. Энэ бол Монгол Хятад гэсэн 2хон улсын асуудал биш гэдгийг одоо бүгд ойлгох болсоон. Хил хаах гэдэг бол үнэндээ 10-р зэргийн асуудал.

  • З
    Зочин

    БИТГИЙ ИНГЭЖ ХУДЛАА ШААЛ ДА ТАНАЙ САЙТ,АЛБААР ИЙМ МЭДЭЭ СЭВЭЭД БАЙДАГ ЮМУУ

  • З
    Зочин

    FB deer bichsen setgegdlvvdig harlaa. Manaihan ih haralgan bn. Ih setgelin huurultei uls yum. Haawal haana biz. Bid uursduu vildwerlene geed l ih dewrvvn bn. Herew hytad hilee haalaa gej bodie. Nuhtsul bdal im bn. 1. Oros uls bvh talin hil n haagdaj hyzgaarlagdsan bga. Imd euro chigt ymar ch zam, garts bhgu. 2. Hytadin talin hil haagdwal manaih er n gadagsh chiglesen hudaldaa, ergeltin garst hyzgaarlagdmal bolj edin zasgin huwid boimlogdono. 3. Vildweree uursduu barina gene. Amjihgu gedgig yostoi helchie. Vildwer barih tonog tuhuurumj, ed materialig haanaas awna gej bodson tuuchinuud we?. Hytadaar l damjinashde . Tegeheer yu ch medehgu malnuud hil hyzgaaraa haa geed orilj bna gesen. Sn bod2 manaihaan.

  • 1
    123

    Зөв бичээч дээ

  • З
    Зочин

    Bogdtoi bolloo geed uls oron hugjood bdg bol saihan l bn snu! Hyatad helee haaval bogdtoigoo guilgachin bolno gedgee meddeg bgaadaa

  • G
    Guest

    Үг үсгийн алдаагаа зас

  • Z
    Zochin

    Manaid shashin uls tur 2 tusdaa tur geree hiihiin tuld shashinaa daramtalj bolohgui huuliaraa horiotoi erin kom/uud shashind ih halgaatai hervee bidend yamar 1 horig tavival manai ulsiig suiruuleh gesen ih gurenii bashir arga bidch gesen ingej hodoodooroo haritsaj bolohgui uhaanaaraa haritsah heregtei ovog deedesiin tuuhees suraltsah heregtei aliin bolgon hariin hunii atgand yavah be?