Баян-Өлгий аймагт алга болсон 19 настай охины цогцсыг хоёр сарын дараа ОЛЖЭЭ

Бусад
Myagmarsuren
Унших: 1 мин
00
legacy:2025/09/tsagdaamashinncopy1.jpg

Өнгөрсөн нэгдүгээр сард Баян-Өлгий аймгийн Өлгий сумаас 19 настай эмэгтэй "М" сураггүй алга болоод байсан. Хоёр сар гаруй хугацаанд эрэн сурвалжилсаны эцэст М-ийн цогцсыг олсон байна. Энэ талаар цагдаагийн байгууллагаас тодруулахад "Эрэн сурвалжлах ажлын хүрээнд цагдаагийн байгууллагаас мөрдөн шалгах ажиллагааг явуулж М-ийн цогцсыг олсон бөгөөд гэмт этгээд А гэгч нь амь насыг хохироож, цогсцыг нуусан байсныг Баян-Өлгий аймгийн цагдаагийн газар тогтоож, шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байна" гэлээ.