Улаанбаатарт 9 хэмийн дулаан байна

Бусад
Altanzagas
Унших: 1 мин
00
legacy:tsag agaar 10 sar/242915298_982350532314186_9089962775015613832_n.jpg

Өнөөдөр нийслэлд шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -12...-14 градус, бусад хэсгээр -7...-9 градус хүйтэн, өдөртөө +8...+10 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө -13...-15 градус хүйтэн, өдөртөө +5...+7 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө -14...-16 градус хүйтэн, өдөртөө +7...+9 градус дулаан байна.