Ж.Мөнхбат гишүүн БНСУ-д байгаа тул чөлөөлөгдөх эсэхийг нь хэлэлцэх маргаашийн ТББХ-ны хуралд оролцохгүй

Улс төр
Г.Лхагвадорж
Г.Лхагвадорж
Унших: 1 мин
20
legacy:munkhbat/MPA PHOTO-2780.jpg

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбатыг гишүүний бүрэн эрхээс нь чөлөөлөх асуудлыг маргааш буюу мягмар гарагт ТББХ-гоор хэлэлцэнэ. Харин уг хуралд тэрбээр өөрөө оролцох боломжгүй аж. Учир Ж.Мөнхбат нь БНСУ-д ээждээ эмчилгээ хийлгэж байгаа юм байна.

Ж.Мөнхбат нь өөрийн хүсэлтээр гишүүнээс чөлөөлөгдөх хүсэлтээ УИХ-ын даргад өгсөн байдаг.

Сануулахад, АТГ-аас УИХ-ын гишүүн Ж.Мөнхбатыг Эрүүгийн хуулийн 22.1.3 буюу улс төрд нөлөө бүхий этгээд албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгож, хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн 22.10.2 буюу үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн хэмээн шалгаж буй.