ӨГЛӨӨНИЙ МЭНД: Улаанбаатарт -8 хэм хүйтэн, цастай

Бусад
umaahan
Унших: 1 мин
00
legacy:tsag agaar uwul/5.jpg

Гуравдугаар сарын 21-ний 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээг хүргэж байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 7-12 метр, зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүсэж, цасан шуурга шуурна. Шөнөдөө -8...-10 градус, өдөртөө эрс хүйтэрч -7...-9 градус хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө ялимгүй цас, өдөртөө цас орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 7-12 метр, зарим үед секундэд 15-17 метр хүрч ширүүсэж, цасан шуурга шуурна. Шөнөдөө -9...-11 градус, өдөртөө эрс хүйтэрч -7...-9 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 7-12 метр, зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүсэж, цасан шуурга шуурна. Шөнөдөө -12...-14 градус, өдөртөө эрс хүйтэрч -9...-11 градус хүйтэн байна.