МАРГААШ: Улаанбаатарт -11 хэм хүйтэн, цас орохгүй

Бусад
Myagmarsuren
Унших: 1 мин
00
legacy:tsag agaar uwul/257492511_245403800915520_1725805139999584802_n.jpg

2023 оны 03-р сарын 22-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээг хүргэж байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Шөнөдөө үүлэрхэг, өдөртөө үүл багасна. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө хүйтэрч Яармаг-Сонгины орчмоор -24...-26 градус, бусад хэсгээр -20...-22 градус, өдөртөө -10...-12 градус хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Шөнөдөө үүлэрхэг, өдөртөө үүл багасна. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Шөнөдөө хүйтэрч -22...-24 градус, өдөртөө -12...-14 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Шөнөдөө үүлэрхэг, өдөртөө үүл багасна. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө хүйтэрч -25...-27 градус, өдөртөө -13...-15 градус хүйтэн байна.