М.Энхжаргал ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ

Спорт
umaahan
Унших: 1 мин
00
legacy:gurwan nastai huugiin aaw/5a3c1a07a002be5ce6d1e8f39f6f40b650be3ba3.jpg

“Алдар” спорт хорооны тамирчин, олон улсын хэмжээний мастер М.Энхжаргал ДАШТ-ий хагас шигшээд Колумб улсын тамирчин Ариас Кастанеда Йени Марселатай тулалдаж 1:4-өөр ялагдлаа. Ариас Кастанеда Йени Марсела нь өнгөрсөн жил "Токио 2020" олимпын наадамд оролцож байсан өдгөө 32 настай туршлагатай тамирчин юм.

М.Энхжаргал Шинэ Делигийн рингэнд нийт 5 тулаан хийж 4 ялалт авснаар хүрэл медаль хүртлээ. М.Энхжаргалын хувьд Монголын эмэгтэй боксчдоос гурав дахь дэлхийн медальтан болж байна.