ШУУРХАЙ: Гурван гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх бичиг УИХ-ын даргад иржээ

Хоосон
Г.Лхагвадорж
Г.Лхагвадорж
Унших: 1 мин
100
legacy:Ayursaihan gishuun/Amgalanbaatar copy.jpg

АТГ-аас нүүрсний гэх тодотголтой авлига, албан тушаалын гэмт хэрэгт УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, Н.Наранбаатар, “Ажнай” Д.Бат-Эрдэнэ нарыг яллагдагчаар татсан. Улмаар өнгөрсөн долоо хоногт АТГ-аас эдгээр гурван гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг прокурорын байгууллагад хүргүүлэхээр болсон билээ. Тэгвэл УЕП Б.Жаргалсайхан гадаад томилолтой байсан тул АТГ-аас хүсэлтээ хүргүүлээгүй бөгөөд Б.Жаргалсайхан прокурорыг ирсний дараагаар 2023 оны 03 дугаар сарын 22-ны өдөр хүргүүлсэн.

Тэгвэл эх сурвалжийн мэдээлж буйгаар УЕП Б.Жаргалсайхан гурван гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг өнөөдөр үдээс хойш УИХ-ын дарга Г.Занданшатарт гардуулсан гэх мэдээлэл байна.

Хуулийн дагуу Гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудлыг УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хороо, Хууль зүйн байнгын хороо, Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг үндэслэн, нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, Төрийн байгуулалтын байнгын хорооны саналаар нууцаар санал хурааж шийдвэрлэнэ.

Г.Лхагвадорж

Хуваалцах:100

СЭТГЭГДЭЛ (10)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Жаргалсайхан прокурорыг дэмждэг шүүү хулгайч нарыг түдгэлзүүлэх зайлшгүй шаардлагатай шүүүү

  • З
    Зочин

    3 хулгөйчийг аваад үлддэг л юм бол ард түмэн их хуралтай тооцоо хийнэ шүү дээр нь нэмээд адьяасүрэн авгай яасан бэээ

  • З
    Зочин

    Nomingiin shagdarsureniin naiz Nymdavaagiinhan er emgui hogiin hulgaich

  • З
    Зочин

    Монгол гэж улс байгаа нь үнэн люм бол хулгайч нар хууль тогтоогоод түүнийг нь бид хэрэгжүүлээд баймааргүй байна. хэдий ядарсандаа хулгайч нарын баталсан хууль дагаж амьдрмааргүй байна

  • Б
    Бидний үнэн төрх

    Төр ард түмний өмч хөрөнгөнөөс хулгайч бидний толгой дээр өтгөн шингэнээ асгасан улс төрч нарыг байнга төрийн удирдлагад залдаг хаширдаггүй ард түмэн.УИХ ын дэд дарга дээрээс 4 дах эрх мэдэлтэн .Хөгжилийн банк тариалан эрхэлтийн сан боловсролын сан төрийн өмчийн компани хулгайгүй газар алга

  • З
    ЗОЧИН

    хэрэв авч үлдвэл их хурал тарсан дээр.

  • З
    Зочин

    Хулгайч нарыг дээрээ залдаг бидний эмгэнэл ...

  • Z
    Zuitei

    Jagaa prokuror shudarga turiin har hun mun bn! Zah zambaraagui nuursnii hulgaichuud avilgachidiig shorond hataa

  • З
    Зочин

    Ерөнхий Прокурор албан томилолтоосоо ирээд л дуулианы эздүүдийн амар тайвныг нь алдагдуулав бололтой, аштай юу даа Хуулийг сахьдаг итгэлт хүн Прокурорын толгой байна гэдэг таатайяа

  • З
    Зочин

    За тэр эс хэллүү УЕП Жаргалсайхан бол хуулийг эрхэмлэгч Эрх мэдэлтнүүдэд ганц шүдний гэм болсон яхир хүн шүү дээ УИХ нь л аваад үлдчихгүй бол ч Улс төрийн өндөр албан тушаалтнуудын шийдэгдэхгүй байсан гэмт хэрэг, Хөгжлийн банк, Нүүрс гээд л цэвэрлэгээг ч ёстой хийж өгч байна даа