ЕРӨНХИЙ САЙД: Эцсийн дүндээ улсаа бодох ёстой тул гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлж шалгах ёстой

Улс төр
Г.Лхагвадорж
Г.Лхагвадорж
Унших: 1 мин 9 сек
30
legacy:aj ahui negj/ES Oyuk.jpg

Гэрэл зургийг Mpa.mn

МАН бүлгийн ээлжит бус хуралдаан дөнгөж сая хуралдаж дууссан. Хуралдаанаар өнөөдөр Халдашгүй байдлын дэд хорооноос гаргасан гурван гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх нь зүйтэй гэсэн саналыг хэлэлцсэн юм.

Өнгөрсөн хугацаанд нүүрсний хулгайн хэрэгт нэр холбогдсон гурван гишүүнийг УИХ хамгаалах уу, явуулах уу гэдэг асуулт олон нийтийн дунд эргэлзээ төрүүлээд байсан билээ. Тэгвэл өнөөдрийн Халдашгүй байдлын дэд хорооны гаргасан түдгэлзүүлэх нь зүйтэй гэсэн саналыг эрх баригч намын бүлэг дэмжсэн гэдэг мэдээллийг бүлгийн дарга Д.Тогтохсүрэн өгсөн.

Харин бүлгийн хуралдаанд Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ оролцож тун сонирхолтой улс төрийн байр суурь илэрхийлсэн юм. Тэрбээр, гишүүддээ хандаж “Улсаа бодох уу, гишүүдээ бодох уу гэдэг амаргүй шийдлийн өмнө Монгол Ардын нам ирсэн. Мэдээж энэ шийдвэрийг та бүхэн гаргахад амаргүй байгаа байх. Гэхдээ эцсийн дүндээ улсаа бодох нь зүйтэй. Тиймээс нүүрсний асуудалд нэр холбогдож яллагдагчаар татагдсан гишүүдийг прокурорын саналын дагуу бүрэн эрхийг түдгэлзүүлэх ёстой” хэмээн байр сууриа илэрхийлжээ.

Бүлгийнхээ хуралд бүрэн эрхээ алдах дээрээ тулаад буй Т.Аюурсайхан Н.Наранбаатар нар оролцсон бөгөөд хоёулаа хуулийн байгууллагад байцаалт өгч байгаа. Мөн хийгээгүй хэрэгт хэлмэгдүүлж байна гэдэг байр суурийг илэрхийлжээ.

Ийнхүү 61 гишүүнтэй болсон МАН бүлэг бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх улс төрийн шийдвэр гаргасан тул тун удахгүй хуралдах байнгын хороод болон маргааш өглөө хуралдах УИХ-ын нэгдсэн чуулганаар гурван гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх бололтой.

Хуваалцах:30

СЭТГЭГДЭЛ (3)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • О
    Одоо больё оо

    Одоо больё оо! Бид энэ ард, ангийн дайсганалтай нийгмээр 70 жил яваад халж хаясан! Бид төдийгүй дэлхийн тэн хагас ангийн тэмцлийн концепц явдаггүй юм байна гэдгийг ойлгосон! ЗГ шударга ёсны төлөө гэх уриатайгаар тэмцэл гэж хийрхэхийн хэрээр яг үнэндээ иргэдийн амьдрал улам бүр дордож байгааг хэн ч дуугарахгүй байгаа нь эмгэнэл. Хэрвээ ЗГ-ын хийж байгаа ажил зөв зүйтэй л юм бол яагаад аж амьдрал улам муудаад байгаа юм бэ гэдгийг иргэн бүр, дор бүрнээ зориуд тунгаан бодмоор! Макро эдийн засгийн дорвитой бодлого хэрэгжүүлж чадахгүй болохоороо л БУРУУТНЫГ ХАЙХ МАРАФОН эхлүүлж түүндээ Монголыг Монголоор нь үгүй хийх ажил л яваад байна уу даа гэх хардлага өөрийн эрхгүй төрж байна! Чадамж үнэхээр алга аа...

  • З
    Зочин

    Амьтны сэгэн дээр бүжиглэгч шударгын дүртэй морь унасан толгойгүй хүн

  • Д
    Доржоо

    Зөв шүү одоо жаахан ч гэсэн эх орон ард түмнээ бод Оюунэрдэнээ зүтгэнэ шүү