Маргааш Улаанбаатарт -4 хэм хүйтэн, цас орно

Бусад
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
00
legacy:tsag agaar uwul/256788341_595269175131437_9218913357771267424_n.jpg

Дөрөвдүгээр сарын 01-ний 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээг хүргэж байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө ялимгүй хур тунадас, өдөртөө цас орж, цасан шуурга шуурна. Салхи зүүн хойноос секундэд 5-10 метр, зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Шөнөдөө -6...-8 градус, өдөртөө хүйтэрч -3...-5 градус хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө цас орохгүй, өдөртөө ялимгүй хур тунадас орно. Салхи зүүн хойноос секундэд 6-11 метр, зарим үед түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Шөнөдөө -6...-8 градус, өдөртөө хүйтэрч -2...-4 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө ялимгүй хур тунадас, өдөртөө цас орж цасан шуурга шуурна. Салхи зүүн хойноос секундэд 6-11 метр, зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Шөнөдөө -8...-10 градус, өдөртөө хүйтэрч -5....-7 градус хүйтэн байна.