Автомашингүй өдрийн “Дугуйтай гудамж“ өдөрлөг энэ сарын 15-нд болно

Бусад
Myagmarsuren
Унших: 1 мин
00
legacy:mashingu odor.jpg

Жил бүрийн дөрөвдүгээр сард тохиодог автомашингүй өдөрлөг Энэ сарын 15-ны Бямба гарагт “Дугуйтай гудамж” төслийн хүрээнд болохоор болжээ.

Унадаг дугуйн хэрэглээг олон нийтэд сурталчлах анхны өдөрлөгийг Их дэлгүүрийн урд талын Битлзийн талбайд зохион байгуулахаар болсон байна.

Тус өдөрлөгт дугуйн холбоод, биеийн тамир, спортын клуб, баг тамирчид, сонирхогчид болон бусад байгууллагууд оролцоно.