ЦУОШГ: Дорнод, Булган аймгийн нутгаар цасан шуургатай байна

Бусад
Myagmarsuren
Унших: 1 мин
00
legacy:tsag agaar uwul/1 (16).jpg

Орон нутгийн зарим газраар тасралтгүй нойтон цас орж, шуурч байгааг Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээллээ.

Одоогийн байдлаар Дорнод аймгийн Дашбалбар, Баяндун, Цагаан-Овоо, Хөлөнбуйр, Булган, Гурванзагал, Сэргэлэн сумдын нутгаар цас орж, цасан шуурга шуурч байгаа тус чиглэлд зорчигч байгаа жолооч, зорчигч нар анхаарал болгоомжтой замын хөдөлгөөнд оролцохыг анхааруулж байна.