ЕБС-ийн сурагчдын гуравдугаар улирлын хичээл МАРГААШ эхэлнэ

Бусад
Myagmarsuren
Унших: 1 мин
00
legacy:2025/12/NewFolder/suragch.jpg

ЕБС-ийн сурагчдын хоёрдугаар улирлын хичээл гуравдугаар сарын 24-нийг дуустал үргэлжилж долоо хоног амраад буй.

Тэгвэл энэ хичээлийн жил гурван улиралтай бөгөөд ЕБС-ийн сурагчид дараах хуваарийн дагуу хичээллээд амрах юм.

Зуны амралтын хуваарь:

1-3 дугаар ангийн сурагчид дөрөвдүгээр сарын 3-наас тавдугаар сарын 26-ныг дуустал

4-5 дугаар ангийнхан дөрөвдүгээр сарын 3-наас зургаадугаар сарын 2-ныг хүртэл хичээллээд зуны амралт эхэлнэ.

Харин дунд, ахлах ангийнхан дөрөвдүгээр сарын 3-наас зургаадугаар сарын 2-н хүртэл хичээллээд зургаадугаар сарын 5-9-ныг хүртэлх хугацаанд шалгалтаа өгөөд амрах хуваарьтай байна.

Дашрамд мэдээлэхэд, 2022-2023 оны хичээлийн жилд Улсын хэмжээнд 854 сургуульд 746,653 сурагч суралцаж байгаагаас нэгдүгээр ангид 77,752, төгсөх ангид буюу 12 дугаар ангийн нийт 33,459 сурагч байна.