Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.
“Теди“ худалдааны төвд 40 настай эрэгтэй ухаан алдаж унан нас баржээ
00

Өнөөдөр орой 16 цагийн орчимд Теди төвд хүн ухаан алдаж унан газар дээрээ нас барсан харамсалтай хэрэг гарчээ.
Уг хэргийг цагдаагийн байгууллагаас тодруулахад "Чингэлтэй дүүргийн 5-р хороо теди төвд “хүн ухаан алдаж унаад амьсгалахгүй байна” гэх дуудлага мэдээлэл ирүүлснийг шалгахад 40 настай, эрэгтэй А нь ухаан алдаж унан, амь нас хохирсон бөгөөд шалтгаан, нөхцөлийг тодруулахаар шинжээч эмчийг томилон шалгалтын ажиллагааг хийж байна" хэмээлээ.



