ҮЙЛ ЯВДАЛ: “Азийн хөгжлийн төлөв“ эдийн засгийн тайланг танилцуулна

Бусад
Myagmarsuren
Унших: 1 мин
00
legacy:mic/хэвлэл (2).jpg

Өнөөдөр буюу 2023 оны дөрөвдүгээр сарын 04-ний Мягмар гарагт болох үйл явдлын мэдээг хүргэж байна.

ХӨДӨӨ АЖ АХУЙН ИХ СУРГУУЛЬ

09:30 цагт: “ХАА-н бүтээгдэрүүн, технологи инновац” сэдэвт олон улсын хурал болно. Утас: 99062806 /ХААИС-ийн Захиргааны 1-р байрны Эрдмийн зөвлөлийн хурлын танхимд/

МОНГОЛЫН ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛИЙН СОЁЛЫН ТӨВ ОРДОН

10:00 цагт: Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сарын аяны нээлт болно. Утас: 99815918.

ОРОСЫН СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ ТӨВ

10:00 цагт: “Барилгын салбарын сэргэлт” чуулга уулзалт болно. Утас: 88009917

ШИНЖЛЭХ УХААН ТЕХНИКИЙН ИХ СУРГУУЛЬ

10:00 цагт: Дэлхийн эрүүл мэндийн өдрийг угтан “Зөв хооллолт-Эрүүл мэндэд” уулзалт сургалт болно. ШУТИС-ийн Үйлдвэрлэлийн технологийн сургуулийн судлаач, эрдэмтэн, багш нар монголчуудын хооллолт, эрүүл мэнд дэх нөлөөллийн судалгааны үр дүнг танилцуулна. Утас: 99106580 /Номын санд/

"ЗУУНЫ МЭДЭЭ" СОНИНЫ ҮНДЭСНИЙ МЭДЭЭЛЛИЙН ТӨВ

11:00 цагт: Монголын хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгүүдийн үндэсний холбооноос байгууллагын үйл ажиллагаа ба “Тэрбум мод” үндэсний хөтөлбөрийн тухай мэдээлнэ.

ШАНГРИЛА ЗОЧИД БУУДАЛ

11:00 цагт: Азийн хөгжлийн банкнаас жил бүр эрхлэн гаргадаг "Азийн хөгжлийн төлөв" эдийн засгийн тайлангаа танилцуулна. Энэ үеэр Монгол Улсын эдийн засгийн өсөлтийн төсөөлөл, цаашдын төлөвийг нарийвчлан мэдээлнэ.