Хэргээ наймаалцахаар хууртагдаад “шүүрүүлсэн” Т.Бадамжунай

Улс төр
Г.Лхагвадорж
Г.Лхагвадорж
Унших: 2 мин 49 сек
90
legacy:badamjunai/Junai.jpg

UBN.MN

Авлигачид амар тайван саарал ордонд оршиж, асуудал гарвал гадагшаа зугтаад явчихдаг үе ард хоцорч байх шиг. Өмнө нь бид авлигачдыг шийтгэж цээжээ өвчин ортол нүдэж, улстөрчид нь тэмцэж буй нэрээр найран дундаа замхардаг байсан сан. Үүний тод жишээ бол Т.Бадамжунай. Зугтаж гараад дөрвөн жил гаруй хугацаа өнгөрсний дараа Засгийн газрын “5Ш” ажиллагааны хүрээнд баривчлагдан Монголд ирж буй нь энэ. Зугтаж гарахдаа хүртэл улс төрөөс БОЛОМЖ атгасан түүнийг ингээд баригдаад ирнэ гэж хэн санах билээ.

Өнөөдөр өглөө 10.55 цагт Сөүл-Улаанбаатар чиглэлийн онгоцоор түүнийг Х.Нямбаатар сайд тэргүүтэй хуулийнхан авч ирнэ. Макао, Сингапурын казиног хэсэж, тансаг зэрэглэлийн буудлуудаар тухалж явсан түүнийг далайн эргээс нь хэрхэн салгасан талаар зарим нэг зүйлийг эх сурвалжийн мэдээллийн хүрээнд дурдъя.

Монголын “FISH АЖИЛЛАГАА”

Засгийн газраас энэ жилийг авлигатай тэмцэх жил болгож зарласан. Үүнийгээ “5Ш” ажиллагаа гэж нэрийдээд буй. Энэ хүрээндээ хамтын ажиллагаатай гадны улс орнуудтай эрх зүйн хүрээнд харилцан туслалцах ажлыг улам бүр өргөжүүлэхээр хичээж байгаа юм. Ялангуяа оффшор данс, Монголоос оргон зайлсан авлигын гэмт хэрэгтнүүдийг баривчлуулж, шилжүүлэн авах чиглэлд улс орнуудтай нягт хамтарч ажиллах ёстой. Энэ чиглэлээр 90 гаруй оронтой дипломат шугамаар хамтарч ажиллаж буй бөгөөд гадныхан “Монголын авлигатай тэмцэх FISH ажиллагаа” хэмээн "5Ш" ажиллагааг албан бусаар нэрлээд буй гэнэ.

Тэгвэл сая Т.Бадамжунайг Филиппиний цагаачлалын албатай хамтран саатуулж, улмаар эрх зүйн хүрээнд харилцан туслалцах гэрээний дагуу хэлэлцээр хийж Монголын талд шилжүүлэн аваад буй юм.

Ингэхдээ хуулийнхан авлига, албан тушаалын хэрэгт шалгагдаж байгаад гадагшаа зугтсан яллагдагч, сэжигтэн нарыг НҮБ-ын конвенц болон ОУ-ын гэрээний дагуу хэлцэл хийж шилжүүлэн авч буй. Т.Бадамжунайг энэ гэрээ хэлцэл, конвенцийн дагуу шилжүүлэн авч байгаа аж. Ингэснээр гадны оронд удаан хугацаанд хоригдохоос сэргийлсэн, өмгөөлүүлэх эрхийг нь хангасан зэрэг ОУ-ын Хүний эрхийн тунхаглалыг чанд баримталж, тус ажиллагааг зохион байгуулжээ.

Хэрэг наймаалцана гэж хууртаад хуулийн сайдтай уулзахаар ирэхэд нь Т.Бадамжунайг баривчилжээ

Өөр нэг сонирхолтой зүйл байгаа нь Т.Бадамжунайг Филиппиний тал саатуулах ажиллагаанд Х.Нямбаатар сайд гар бие оролцсон гэх мэдээлэл байна. Тодруулбал, Т.Бадамжунайтай холбогдож хэрэг наймаалцах санал тавих уулзалтын үеэр дээрх ажиллагаа явагдсан гэнэ. Өөрөөр хэлбэл, олон жил оргон зугтаж буй Т.Бадамжунай хэргээ наймаалцаж, асуудлаас хөнгөн мултрах хүсэлтэй байсан гэсэн үг. Тиймээс ч уулзалт зохион байгуулах хүсэлтийг нь хүлээн авч, уулзахаар ил гарч ирсэн даруйдаа баригджээ.

Т.Бадамжунайг баривчилсан мэдээллийн араас зугтсан 92 хүний хоёр нь өөрсдөө Монголд ирэхээр холбогджээ

Монголоос зугтсан яллагдагчдын ихэнх нь гадны иргэншил олж авч чадаагүй яваа. “5Ш” ажиллагааны хүрээнд гадаад паспортын үйлчлэлийг хүчингүй болгож, данс хаасан нь оргон зайлсан нөхдүүдэд туйлын хүнд тусч буй аж. Тодруулбал, гадаад паспортынхоо ачаар визгүй улсуудын хооронд гуч хоног зорчиж, “туг тойрох” маягаар олон жил амьдарсан тэдний арга нь мухардаж эхэлжээ. Мөн дансуудыг нь хааж, битүүмжилснээр санхүүгийн хувьд ч хүндрэлтэй болж эхэлжээ. Сая Т.Бадамжунайг баривчлах мэдээлэл гарсны дараагаар гадагшаа зугтсан 92 хүний хоёр нь өөрсдөө холбогдон хэргээ хүлээж Монголд ирэхээ илэрхийлсэн гэх эх сурвалжийн мэдээлэл байна.

Ямартаа ч “5Ш” ажиллагаа эхэлснээр баригддаггүй байсан, хууль хяналтынхан хүртэл тухайн цаг үедээ улс төрийнхний харц дор нүдээ аниад гадагшаа зугтаалгаж байсан Т.Бадамжунай зэрэг авлига, албан тушаалын хэргийн яллагдагчдыг эргүүлэн авч ирж байна. Энэ цаг үеэс эхлээд гэмт хэрэгт холбогдсон ч авлигын хөрөнгө мөнгөө гадагшаа аваад зугтчихна гэсэн бохир сэтгэлгээ үгүй болох учиртай. Монгол авлигачдын диваажин байх учиргүй.

Г.Лхагвадорж

Хуваалцах:90

СЭТГЭГДЭЛ (9)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Jenko g toirson heden hulgaich bugd Hillingdon chandad gargaad yabuulj baisan atg prokoror gashdabaa jargalsaihan 2 bol hulgai nariin garuud

  • А
    ар

    нүүрсний хулгайчид л сонин байна. хэрээ хэрээнийхээ харыг гайхав гэхчээр.

  • З
    Зочин

    Hyatad shig barij abzraad hurungiig ni huraagaad yabchih heregteshde Eh ornii hugjiluus zulgaagsad

  • З
    Зочин

    хэ хэ баячууд гоё юм оо харуул хамгаалалттай хүмүүсээр зардлаа хүртэл монголоор даалгаж ирцгээгээд цаана нь залж авч ирэх өчнөөн хүмүүс байгаа биз дээ ядарсан ардууд нь эмчлүүлэх ч өөд болоочоо ч үдэх зардал байхгүй ядаж байх гэж

  • Д
    Дэлгээрэй

    УАЗ 469 унаад зугтаасан Жунай Улсын зардлаар нисээд ирэв үү.

  • З
    Зочин

    🤣🤣🤣🤣🤣🤣🤣

  • Б
    Бадамжунайд ашигтай болж эргэх нь...

    Хэвлэл мэдээллийн байгууллагууд мэдээндээ сайтар шүүлтүүртэй, судалгаатай хандахгүй бол горьгүй нь! 1. ХЗДХ сайд нь гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх, түүн дотроо оргон зайлсан этгээдийг баривчлах, хэрэг наймаалцах талаар ямар нэг чиг үүрэг, бүрэн эрх огтоос олгогдоогүй этгээд; 2. Хэрэв ХЗДХ сайд иймэрхүү ажиллагаанд гар бие оролцож, явуулсан байх ахул өөрөө хууль зүйн хариуцлага хүлээнэ; 3. Хэрэг наймаалцах талаар худал хэлж авч ирсэн байх ахул Олон улсын эрх зүйн зарчим, Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх хуулийн хүрээнд энэхүү нөхцөл байдал нь Т.Бадамжунайд ашигтайгаар шийдвэрлэгдэх хууль зүйн боломжийг нээж өгч байна. ХЗДХ-ийн сайд ийм хууль бус үйлдэл хийнэ гэж бодохгүй байна. Тэгэхээр хэвлэлийнхэн маань мэдээ, мэдээллээ сайтар нягтлаарай! Эсвээс Х.Нямбаатар сайдыг Монгол Улсын хууль тогтоомж зөрчсөн асуудлаар өөрийг нь хууль, хяналтын байгууллага шалгах маягийн мэдээ нийтэлсэн байна шүү!

  • З
    Зочин

    Dulguun nuuriin batsuh hogiin hulgaich

  • Z
    zochin

    Монголд ирээд шорондоо тансаглаад нуруу нь тэнийх байлгүй дээ