Маргааш нийслэлд 4 хэмийн дулаан

Бусад
Altanzagas
Унших: 1 мин
20
legacy:tsag agaar 10 sar/245957718_316642190265767_50197931410467542_n.jpg

Маргааш нийслэлд шөнөдөө үүл багасна. Хур тунадас орохгүй. Өдөртөө их төлөв цэлмэг. Салхи шөнөдөө баруун хойноос, өдөртөө баруунаас секундэд 5-10 метр, шөнөдөө зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -16...-18 градус, бусад хэсгээр -12...-14 градус хүйтэн, өдөртөө +3...+5 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Шөнөдөө үүл багасна. Хур тунадас орохгүй. Өдөртөө их төлөв цэлмэг. Салхи шөнөдөө баруун хойноос, өдөртөө баруунаас секундэд 6-11 метр, шөнөдөө зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Шөнөдөө -12...-14 градус хүйтэн, өдөртөө +2...+4 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Шөнөдөө үүл багасна. Хур тунадас орохгүй. Өдөртөө их төлөв цэлмэг. Салхи шөнөдөө баруун хойноос, өдөртөө баруунаас секундэд 6-11 метр, шөнөдөө зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө -16...-18 градус хүйтэн, өдөртөө +2...+4 градус дулаан байна.