Маргааш Улаанбаатарт 17 хэм дулаан байна

Бусад
Г.Лхагвадорж
Г.Лхагвадорж
Унших: 1 мин
00
legacy:tsag agaar havar/_M1A4782.jpg

2023 оны 04-р сарын 17-ны 20 цагаас 04-р сарын 18-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -4...-6 градус, бусад хэсгээр -1..-3 градус хүйтэн, өдөртөө +16...+18 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр, өдөртөө зарим үед түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Шөнөдөө -5...-7 градус хүйтэн, өдөртөө +17...+19 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө зарим үед секундэд 15-17 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Шөнөдөө -7...-9 градус хүйтэн, өдөртөө +14...+16 градус дулаан байна.