С.Ганбаатар: Ж.Ганбат 1,2 их наядын тендерт Хөгжлийн банканд 126 тэрбумын өртэй “Моннис групп“-ыг хууль бусаар сонгон шалгаруулсан

Хоосон
Г.Лхагвадорж
Г.Лхагвадорж
Унших: 1 мин
40
legacy:ganbat sangiin yam/D1DD02A0-6D97-46AB-8A6D-5122AA7A3DE4.jpg

Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар БЭТ сунгах асуудлыг хэлэлцлээ. Энэ үеэр УИХ-ын гишүүн С.Ганбаатар "БЭТ-ийн хугацааг сунгахыг дэмжихгүй байна. Ж.Ганбат нь Монгол Улсын ХБ-ны ТУЗ-ийн дарга, ЭТТ компанийн ТУЗ-ийн гишүүн, ЭТТ компанийн Гүйцэтгэх захирал, мөн Сангийн яамны ТНБД-ын албан тушаал хашиж байна.

Тэрбээр тендерийн тухай хууль зөрчиж, ЭТТ-н хөрс хуулалтын тендерт Хөгжлийн банканд 126тэрбум төгрөгийн өртэй Моннис майнинг компанийг шалгаруулсан байна. Тендерийн тухай хуулиндаа улсад ямар нэгэн хохирол учруулаагүй өр төлбөргүй компани шалгарах ёстой байдаг ч Моннис группыг ХБ-нд өртэй гэдгийг нь мэдсээр байж шалгаруулсан" гэжээ.

Тодруулбал, Хэрэв дээрх тендерийн асуудлаар Сангийн яаманд гомдол гаргалаа гэхэд тухайн гомдол нь ТНБД буюу БЭТ Ж.Ганбатад өөрт нь очиж таарна гэсэн юм.