Улаанбаатарт 4 хэм дулаан, үүлшинэ

Бусад
Г.Лхагвадорж
Г.Лхагвадорж
Унших: 1 мин
00
legacy:tsag agaar havar/252469484_1006307183247674_711607818902364392.jpg

04-р сарын 20-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээг хүргэж байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө -8...-10 градус хүйтэн, өдөртөө +3...+5 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, өдөртөө зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө -11...-13 градус хүйтэн, өдөртөө +3...+5 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө -13...-15 градус хүйтэн, өдөртөө 0...+2 градус дулаан байна