А вируст гепатитын вакцины бүрэн тунгаас хоцорсон 67.888 хүүхэд нөхөж хамрагдана

Бусад
Myagmarsuren
Унших: 1 мин
00
legacy:7299/NIZU7401.jpg

Таван төрлийн гепатитын халдвар байдаг бөгөөд бүгд өөр өөр шалтгаанаар үүсгэгддэг. Эдгээр халдваруудаас гепатит А вирус нь хамгийн хөнөөл багатай нь юм. Уг вирусийн халдвар нь элэгний үйл ажиллагааг алдагдуулж, үрэвсүүлэх боловч эмийн эмчилгээ хийлгэх шаардлагагүйгээр эдгэрэх боломжтой. Гэвч вирусийн халдвар авч өвчилсөн хүмүүсийн 20% нь эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх шаардлага гардаг.

Тиймээс А гепатит вирусын эсрэг вакцинаас хоцорсон 3 хүртэлх насны хүүхдийг нөхөн дархлаажуулалтад хамруулахыг эрүүл мэндийн байгууллагаас эцэг эхчүүдэд уриалж байна.

Ташрамд сануулахад, сүүлийн 5 жилд А вируст гепатитын вакцины бүрэн тунгаас хоцорсон 67.888 хүүхэд байна.