ҮЙЛ ЯВДАЛ: Үндэсний бичиг үсгийн баярын нээлт болж, “Монгол үндэстэн” үзэсгэлэн нээгдэнэ

Бусад
Myagmarsuren
Унших: 1 мин
00
legacy:mic/хэвлэл (2).jpg

Өнөөдөр буюу 2023 оны тавдугаар сарын 02-ны Мягмар гарагт болох зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна.

НАЛАЙХ ДҮҮРЭГ

11:30 цагт: Налайх дүүрэгт 50 хүүхдийн хүчин чадалтай цэцэрлэгийн барилгын нээлт болно. Тус цэцэрлэгийн барилгын ажлыг Турк улсын олон улсын хамтын ажиллагааны байгууллага (ТИКА)-ын зүгээс сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор санхүүжүүлсэн байна. Утас: 91555564

“ЧИНГИС ХААН”-Ы МУЗЕЙ

11:40 цагт: Үндэсний бичиг үсгийн баярын нээлт болж, “Монгол үндэстэн” үзэсгэлэн нээгдэнэ.

ХУУЛЬ ЗҮЙН ҮНДЭСНИЙ ХҮРЭЭЛЭНГИЙН БАЙР

12:00 цагт: Хэвлэлийн эрх чөлөөний өдрийг тохиолдуулан Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн эвлэлээс салбарын шагнал, гишүүний үнэмлэх, энгэрийн тэмдэг гардуулах үйл ажиллагаа болно.

БГД-ИЙН ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРЛЭЛИЙГ ДЭМЖИХ ТӨВ

15:30 цагт: Туркийн хамтын ажиллагааны ТИКА байгууллага усалгааны болон агааржуулалтын системтэй өвлийн хүлэмж барьж байгуулсныг танилцуулна.

СОЁЛЫН ТӨВ ӨРГӨӨ

18:00 цагт: Монгол Улсын Соёл Урлагийн Их Сургуулийн сургалт, эрдэм шинжилгээ, уран бүтээлийн "Монгол эрдэнэ-2023" нэгдсэн тоглолт болно.