ОБЕГ-ын дарга Г.Ариунбуян: Онгоц унахад сургагч нисгэгч ганцаараа байсан. Шинжилгээнд хамруулсан бөгөөд биеийн байдал хэвийн

Бусад
Myagmarsuren
Унших: 1 мин
20
legacy:obeg/darga nar/AB4E5C0F-9DAC-47F6-93BC-AB977BC2F769.jpg

ОБЕГ-ын харьяа Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр ангийн Cabri-G2 загварын, MT-109 дугаартай сургалтын хоёр хүний суудалтай агаарын хөлөг сургалт дадлагын нислэг үйлдэхээр 09:01 цагт хөөрч, 09:50 цагийн орчим буух үедээ талбайн шороон зурвас дээр унасан талаар ОБЕГ-аас мэдээллээ.

Тус анги нь сургалт бэлтгэлийн хүрээнд өдөрт 4 удаагийн нислэг үйлддэг.Бөгөөд тухайн үед сурагч нисгэгч бие даасан нислэг үйлдэж байсан бөгөөд одоогоор биеийн байдал хэвийн байгаа бөгөөд эмнэлгийн байгууллагад шилжүүлж, шаардлагатай бүх төрлийн шинжилгээнд хамруулсан талаар ОБЕГ-ын дарга, Бригадын генерал Г.Ариунбуян мэдээлэл өглөө.

Яг одоо ослын газарт Агаарын цэргийн командлал, Цагдаагийн байгууллага, ИНЕГ, Прокурор, Шүүх шинжилгээний байгууллага зэрэг мэргэжлийн байгууллагуулагуудаас техникийн ослын шалтгааныг тогтоохоор ажиллаж байна.