Замын хашлага мөргөж зугтсан BMW маркийн авто машины жолоочийн хэргийг шалгаж эхэлжээ

Бусад
Myagmarsuren
Унших: 1 мин
00
legacy:Эрүүгийн цагдаа/346044760_188681367401530_2889828436921721533_n.jpg

Цагдаагийн байгууллагад 2023 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 06 цаг 05 минутад Нийслэлийн Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, Чингисийн өргөн чөлөө, 120 мянгатын автобусны буудлын хойд замд ”BMW маркийн тээврийн хэрэгсэл замын хашлага мөргөөд маш хурдтай явж байна, жолооч нь согтуу байх шиг байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн байна.

legacy:Эрүүгийн цагдаа/346033315_162141276555461_2293776193978254902_n.jpg

Тус дүүргийн цагдаагийн газрын Замын цагдаагийн хэлтсээс шалгалтын ажиллагаа явуулж осол гаргасан тээврийн хэрэгслийг 36 настай, эрэгтэй “А” гэгч жолоодож явсныг илрүүлэн, тээврийн хэрэгслийг олж тогтоон түр саатуулж зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж байгааг мэээллээ.