Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Стратегийн команд штабын сургуулийг зохион байгуулахаар бэлтгэл ажлыг хангажээ
00

Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Монгол Улсын Шадар сайдын ажлын алба, Онцгой байдлын ерөнхий газар, нийслэлийн Засаг даргын Тамгын газар хамтран ирэх зургаадугаар сарын 7-9-ний өдрүүдэд зохион байгуулах Стратегийн команд штабын сургуулийг зохион байгуулахаар бэлтгэл ажлыг ханган ажиллажээ.
Энэ хүрээнд нийслэлийн 9 дүүргийн 204 хорооны Засаг дарга нарын нэгдсэн уулзалтыг өнөөдөр НОБГ-т зохион байгуулсан байна. Уулзалтын үеэр сургуулийн удирдагч, ОБЕГ-ын дэд дарга, бригадын генерал Б.Ууганбаяр сургуулийн бодлого, цагийн байдал, байгууллага хоорондын уялдаа холбоо, авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар мэдээлэл өгч, холбогдох чиглэлийг өгчээ.



