НӨАТ-ын сугалааны дөрөвдүгээр сарын худалдан авалтад хамаарах тохирол ЛХАГВА ГАРАГТ болно

Бусад
Myagmarsuren
Унших: 1 мин
00
legacy:2025/12/39/NewFolder1/noatcopy.jpg

НӨАТ-ын сугалааны тохирол тавдугаар сарын 17-ны Лхагва гарагт 13:00 цагт Боловсрол суваг ТВ болон гар утасны Еbarimt аппликэйшнээр шууд явагдана.

Энэ удаагийн тохиролд 2023 оны дөрөвдүгээр сарын 1-30-ны хооронд худалдан авсан төлбөрийн баримт хамрагдах тул системд баримтаа бүртгүүлэхийг анхааруулж байна.

Сугалаагаар:

1-10 баримт бүртгүүлээд 3-8 орон таарвал 30,000-5,000,000 төгрөг

11-50 баримт бүртгүүлээд 3-8 орон таарвал 40,000-10,000,000 төгрөг

51 ба түүнээс дээш тооны баримт бүртгүүлээд 3-8 орон таарвал 60,000-30,000,000 төгрөг хожих боломжтой.