Бага насны хүүхэд хүчиндээд зугтсан Б-г 3 жилийн дараа Истанбулаас олж тогтоожээ

 Хууль эрх зүй
Turbat
Унших: 1 мин
10
legacy:TSEG/357FC52E-170E-DD1F-506D-A4ADA171E8DF.jpg

2019 оны тавдугаар сарын 16-ны өдөр цагдаагийн байгууллагаас иргэн “Б”-д Эрүүгийн хуулийн 12.1 дүгээр зүйлд заасан гэмт хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан мөрдөн шалгах ажиллагаа явуулж байсан. Улмаар хэргийг 2019 оны зургаадугаар сарын 16-ны өдөр шүүхэд шилжүүлэх саналтай Хөвсгөл аймгийн Прокурорын газарт шилжүүлжээ.

Ингэхдээ яллагдагч “Б” гэгчид хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсан байсан бөгөөд тэрбээр 2021 оны 06 дугаар сарын 21-ний өдөр Сэлэнгэ аймгийн Алтанбулаг авто замын боомтоор Оросын холбооны улс руу оргож, улмаар БНТУ-ын Истанбул хот руу явсан болох нь тогтоогдсон байна.

Түүнийг эрэн сурвалжлах ажиллагааг тасралтгүй зохион байгуулж, Интерполын шугамаар олон улсын хэмжээнд эрэн сурвалжилж ажилласан бөгөөд Засгийн газрын “5ш” ажиллагааны хүрээнд “Б”-ыг БНТУ-ын Истанбул хотод гадаадын иргэдийн асуудал хариуцсан албаар дамжуулан баривчлуулж, 2023 оны 05 дугаар сарын 19-ний өдөр Монгол Улсад нислэгээр ирүүлж, тухайн өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс баривчилсан аж.

“Б”-г 2023 оны 05 дугаар сарын 20-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн суманд хуяглан хүргэж, Хөвсгөл аймаг дахь ШШГГ-ын харьяа цагдан хорих байранд цагдан хорьж, мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна.

Сануулахад, Б нь хүчингийн гэмт хэрэг буюу 12 настай охиныг хүчиндээд зугтсан байжээ.