ЗГ: “МИАТ ТӨХК-ийн орон нутгийн чиглэлд нислэг үйлдүүлэх талаар авах арга хэмжээний тухай хуралдаж байна

Бусад
Myagmarsuren
Унших: 1 мин
00
legacy:Zasgiin gazar medeelel/SHB_5050.jpg

Засгийн газрын 2023.05.24-ний ээлжит хуралдаан үргэлжилж байна.

Өнөөдрийн хуралдаанаар:

- Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймагт болсон цаг агаарын аюулт үзэгдлийн талаар,

- “Эмээлт эко аж үйлдвэрийн паркын талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолын төсөл,

- “МИАТ ТӨХК-ийн орон нутгийн чиглэлд нислэг үйлдүүлэх талаар авах арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолын төсөл

- “Насан туршийн суралцахуйг хөгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолын төсөл,

- “Мэргэжлийн боловсрол сургалтын байгууллагын мэргэжлийн өөрийн өртгийг үндэслэн тогтоосон нэг сурагчид ногдох хувьсах зардал, аргачлал батлах тухай” Засгийн газрын тогтоолын төсөл зэрэг 33 асуудал хэлэлцэх болон танилцахаар төлөвлөөд байна.