Эрдэнэбүрэнгийн УЦС-ын ажлыг энэ онд эхлүүлэх үүрэг өгчээ

Улс төр
Altanzagas
Унших: 1 мин
00
legacy:8  4/хх11/erdeneburen utss.jpg

Засгийн газраас гарсан зарим асуудлын талаар холбогдох сайдууд мэдээлэл өгч байна. Энэ үеэр ЭЗХ-ийн сайд Ч.Хүрэлбаатар,

"Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд энэ онд 18 төсөл хэрэгжиж дуусах ёстой. Тухайлбал,

Тавантолгой-Манлай-Ханги чиглэлийн авто зам

Шаамар-Зүүнбүрэн-Цагаан нуур-Түшиг-Зэгдэр чиглэлийн 120 км автозам

Улаанбаатар-Дархан чиглэлийн авто зам

Хэнтий аймгийн нисэх буудлын шинэчлэл

Гашуунсухайт төмөр замын ачигч буулгах терминал

Чойбалсан ДЦС-ын өргөтгөл

Амгалан ДЦС-ын өргөтгөл

"Эрдэнэс Тавантолгой"-н ус хангамжийн систем

Ханги боомд дахь чингэлэг шилжүүлэх, ачих терминал

Хотын тээврйин шинэчлэл зэрэг төслүүд 2023 онд багтаж дуусна. Үүнээс гадна "Сэлбэ сэргэлт" шинэ төслийг хэрэгжүүлэхээр ажиллаж байна.

Мөн Эрдэнэбүрэнгийн УЦС-ын ажлыг энэ онд эхлүүлэх үүрэг, чиглэлийг Эрчим хүчний яаманд өгөөд байна. Мөн Тавантолгойн цахилгаан станцийг олон улсын тендер зарлах үүрэг чиглэлийг өгч ажиллалаа. Үүнээс гадна "ДЦС 3"-ын өргөтгөлийн ажил давхар явагдаж байна" гэсэн юм.