БЗС-нд долоо хоногийн дотор 1.1 тэрбум төгрөгийн эргэн төлөлт хийгджээ

Улс төр
Turbat
Унших: 1 мин
10
legacy:2025/08/346115492_773739954485151_2503851790578404265_n.jpg

БЗС-гийн талаар өнөөдөр БШУ-ны сайд Л.Энх-Амгалан мэдээлэл өгсөн. Тэрбээр "Дөрөвдүгээр сарын 7-нд нийтэд өгч байсан БЗС-гийн зээлийн мэдээлэл яг хэвээрээ. Тухайлбал, өндөр хөгжилтэй оронд магистр, докторантурт 1,780 оюутан, Засгийн газар хоорондын гэрээгээр 593 хүүхдийг суралцуулж байсан.

Дэлхийн шилдэг 100 их, дээд сургуульд 2013 оноос хойш 421 хүүхэд суралцсан. Эдгээрээс 384 нь дэлхийн шилдэг их, дээд сургуульд, 37 нь дэлхийн болон олон улсын олимпиадад амжилт үзүүлсэн тул тэтгэлэг олгож байсан.

Мөн өнөөдрийн байдлаар буюу 7 хоногийн дотор БЗС-гийн 1.1 тэрбум төгрөгийн эргэн төлөлт хийгдээд байна" хэмээлээ.

Хуваалцах:10

СЭТГЭГДЭЛ (1)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Хулгай хийж татварт төлсөн ард түмний мөнгөөр эрхэлсэн хүмүүсийг зээлээ төлөхгүй бол ард түмэн төлүүлчих чадвартайгаа бга шүү сүүлд нь битгий гоншигоноорой