О.Батнайрамдал: Миний зээлийн мөнгө хэний халаасанд орсон бэ

Улс төр
Altanzagas
Унших: 1 мин
00
legacy:Batnairamdal/3.jpg

Сүүлийн өдрүүдэд БЗС-тай холбоотой асуудал бүх нийтийн анхаарлын төвд орлоо. Уг асуудалтай холбоотой хамгийн анхны мэдээллийг УУХҮ-ийн дэд сайд асан О.Батнайрамдал олон нийтэд дэлгэн тавьж, БЗС-д бугшсан асуудлыг хөндсөн бөгөөд өөрөө "БЗС-аас зээл хүссэн ч шийдэгдээгүй" талаар мэдээлж байв.

Гэтэл боловсролын сайдын ил болгосон гэрээн дунд 2013 оны наймдугаар сард БШУ-ны сайд Л.Гантөмөрийн баталсан БЗС-аар суралцах хүмүүсийн тоонд УУХҮ-ийн сайд асан О.Батнайрамдалын нэр дурдагджээ. Түүний хувьд өөрөө зээл аваагүй хэмээн мэдээлсэн болов ч ийнхүү нэр нь гарч ирсэн тул дараах байр суурийг илэрхийллээ.