3x3 сагсан бөмбөгийн холбоо: Дасгалжуулагч С.Тулгыг ажлаас нь ЧӨЛӨӨЛСӨН, ХАЛСАН шийдвэр гаргаагүй

Бусад
Myagmarsuren
Унших: 1 мин
00
legacy:sagsan bumbug/сагс.jpg

3x3 сагсан Монголын сагсан бөмбөгийн холбооноос мэдэгдэл гаргалаа.

Тодруулбал, уг мэдэгдэлд "Монголын 3х3 сагсан бөмбөгийн холбооноос шигшээ багийн дасгалжуулагчийг ажлаас халсан, хөөсөн ямар ч шийдвэр гаргаагүйг албан ёсоор мэдэгдэж байна.

Дасгалжуулагч гэрээний дагуух цалингаа аван, шигшээ багтайгаа Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох бэлтгэлээ Серби улсад ханган шигшээ багийн бэлтгэл сургуулилтын үйл ажиллагаа хэвийн явагдаж байна" гэжээ.