БЭТ Ж.Ганбат: Би Төрийн сангийн 32000 ам.долларын зээлээр гадаадад суралцсан нь үнэн. Хэрвээ төл гэвэл тухайн үеийн журамтай холбож ярина

Улс төр
Turbat
Унших: 1 мин
40
legacy:ganbat sangiin yam/D1DD02A0-6D97-46AB-8A6D-5122AA7A3DE4.jpg

Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга, "Эрдэнэс тавантолгой" ХК-ийн БЭТ Жигжидийн Ганбат нь 2000 онд АНУ-ын Колорадогийн их сургуульд суралцахдаа БЗС-гаас 32 мянган ам.долларын зээл авсан талаар бид мэдээлсэн. Энэ нь одоогийн ханшаар 110 сая 688 мянган төгрөгтэй дүйцэх юм.

Тэгвэл энэ талаар БЭТ Ж.Ганбатаас тодрууллаа.Тэрбээр энэ тухай хэлэхдээ " Би 2001-2003 оны 7 сар хүртэл магистрт 32000 ам долларын зээлээр суралцаж ирээд, өнөөдрийг хүртэл сангийн яаманд мэргэжилтэн, ахлах мэргэжилтэн, хэлтсийн дарга, газрын дарга, төрийн нарийн бичгийн даргаар зээлийн журамынхаа дагуу 20 гаруй жил тогтвортой ажилласан байна.

Суралцаж байх үед зээлээ буцаан төлөх нөхцөлтэй байсан бол 20 гаруй жил төлөөд явах байсан одоо тэр үеийн журам өөрчлөгдвөл мэдээж нэг дор бүгдийг нь төлж чадахгүй. Төрийн албан хаагчдын хүүхдүүд боловсролын сангаас зээл авах, мөн энэ нь ил тод байгаагүй нь буруу" хэмээсэн юм.

Хуваалцах:40

СЭТГЭГДЭЛ (4)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Юу солиороод бган зээлээ төл чиний БЭТ хамаагүй тийм л шударга эх оронч юм бол зээлээ яаралтай төл

  • З
    Зочин

    БЭТ ээ БЗСангаас англи сурахаар зээл авч болдог юм уу?

  • З
    Зочин

    buduun gahain ac min tul

  • З
    Зочин

    Гуцалгүй төл. Буцалтгүй тусламж авдаг хэн бэ чи