Хотын орлогч дарга З.Төмөртөөмөөгийн гэргий Алдарт эхийн II одон гардан авлаа

Бусад
Myagmarsuren
Унших: 1 мин
30
legacy:хот төлөвлөлт/350655316_776744890654239_2985937594837491137_n.jpg

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хууль болон Монгол Улсын Үндсэн хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд зарлиг гаргаж, эхчүүдэд Алдарт эхийн одон гардууллаа.

legacy:хот төлөвлөлт/350512664_1034981927467360_2175140909060850825_n (1).jpg

Тодруулбал, өнөөдөр Нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжил, боловсрол, эрүүл мэндийн асуудал хариуцсан орлогч З.Төмөртөөмөөгийн гэргий алдарт эхийн II одонгоор энгэрээ мялаалгалаа. Тэрбээр дөрвөн хүүхдийн ээж ажээ.

legacy:хот төлөвлөлт/350651918_201379412816000_6265955537199094162_n.jpg

Дашрамд мэдээлэхэд, Энэ жил улсын хэмжээнд 10,785 ээж Алдарт эхийн одон хүртэж байгаагийн олонх нь 36 орчим насныхан байна. Үүнээс:

Нийслэлийн 9 дүүргийн 4,696 ээж, үүнээс I зэргийн одонг 297, II зэргийн одонг 4,399,

21 аймгийн 5,979 ээж, үүнээс I зэргийн одонг 471, II зэргийн одонг 5,508,

Гадаадын улс орнуудад оршин суугаа 110 ээж, үүнээс I зэргийн одонг 5, II зэргийн одонг 105 ээж хүртэж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч алдарт ээжүүдэд болон гэр бүл, үр хүүхэд, хань ижил, төрөл төрөгсдөд нь эрүүл энх, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөв.