Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ: Жагсаалтад муу нэртэй хүмүүс оруулж ирсэн нам шууд ялагдах ёстой

Улс төр
Turbat
Унших: 1 мин 42 сек
40
legacy:2025/10/96.jpg

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төсөл болон дагаж мөрдөхөд шилжих журмын тухай хуулийн төслийг хэлэлцэж, жагсаалтаар 48, тойргоос 78 гишүүн сонгох ҮХӨ-ийг 100 хувийн саналаар дэмжлээ.

Энэ үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Сонгууль дөхөөд ирэхээр улстөрийн намууд өөр өөрсдөдөө зориулсан тоглоомын дүрмийг Сонгуулийн хуулиар хийж 30 жил явлаа. Үүнээс болж урт хугацааны хөгжлийн бодлого төлөвлөлт өнгөрсөн 30 жилийн хугацаанд бүхэлдээ алдагдсан. Нэг УИХ-ын гишүүнд байх эрх мэдлийн жин үлэмж хэмжээгээр өндөр байдаг. Тиймээс хууль тогтоох байгууллага, үйл ажиллагаанд оролцохоос эхлээд олон байнгын хорооны гишүүнд байдаг. Энэ нь олон асуудалд кноп нь маш чухал байсаар ирсэн гэсэн үг. Бие биедээ хариуцлага тооцох боломжгүй. УИХ-ын гишүүн томилолтоор явбал чуулган гацах хэмжээний том эрх мэдэлтэй. VIP-76 гээд нэршлээсээ авахуулаад 76 парламентын гишүүн эрх мэдлийн оргил дээр байдаг цэг гэж ойлгодог. Гишүүн бүхэн гүйцэтгэх засаглалын ажил хийх агуулга руу явж, Монгол Улс бүхэлдээ 76 Ерөнхий сайдтай болж хувирсан. Энэ бүх зүйлээс болж санал хураалт, төсөв өргөн баригдах бүрт, улстөрийн томоохон асуудал үүсэх болгонд зээл, тендер байдлаар наймаа явдаг. Барьцаанд ордог, бойкот хийдэг нөхцөл байдал 30 жилийн хугацаанд хуралдан бий болсон нь нууц биш.

Өнөөдөр гишүүд эрх мэдлийн хэт төвлөрлийг задлах шийдвэр гаргаж байгаад талархаж байна. ҮХӨ батлагдсанаар цаашдаа УИХ-ын гишүүн байна гэдэг нь тийм ч сонирхолтой зүйл биш болж хувирна. Бизнесийн зарчмаар орж ирэх ямар ч ашиггүй болж хувирна. Яг л түмнээ төлөөлөх, олон нийтийн төлөөлөгч болох суурь зарчим биелэлээ олно. Илүү олон иргэдийн төлөөлөл орж ирэх боломж гарна. Жагсаалтад нэр муутай хүмүүсээ оруулж байгаа нам шууд ялагдах ёстой. Хоёр сонгуулиар ялагдаад л дүгнэлт хийнэ" гэлээ.

ЕРӨНХИЙ САЙД: Үндсэн хуулийн өөрчлөлт батлагдсанаар цаашдаа гишүүн байна гэдэг тийм ч сонирхолтой зүйл биш болж хувирна. Бизнесийн зарчмаар энд орж ирэх ямар ч ашиггүй болж хувирна ‼️‼️‼️

Олон нийтийн төлөөлөгч байх суурь зарчим ажиллаж эхэлнэ. Өнөөдөр эрх мэдлийг хэт… pic.twitter.com/Sc01tTO8eF

— UBn.mn ЮУ БАЙНА (@UBn_mn) May 31, 2023

Хуваалцах:40

СЭТГЭГДЭЛ (4)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • Х
    Хоёр нүүдлийн дараа АН ноён мад

    2024 оны УИХ ын ээлжит МАН ялах болов уу? АН түүхэнд ховор олдох улс төрийн боломжоо алдсан. МАН енб дарга Д.Амарбаясгалан улс төрийн шатар нүүхдээ хээр унтаж байсан халтар хүүг сул хаянхууралт хийж өгч угсруулан боловсролын болон тариалан эрхлэлтийн сангаар аравнайлан морин шалаа хийж хёр нүүдлийн дараа мад

  • З
    Зочин

    Намуудын жагсаалтаар оруулж ирсэн хүмүүсийг дахин сонгон шалгаруулалтыг цагдаа АТГ ынхан хийх хэрэгтэй.АН сул учраас хулгайч луйварчингууд нь орж ирэх магадлал их байна

  • З
    Зочин

    Энэ тэнэг баньдийг зайлуулсан цагт тасартлаа ууя. Найр хийсэн ч яахав

  • З
    Зочин

    Nomingiin shagdarsureniin naiz Nymdavaagiinhan er emgui hogiin hulgaich guuramch shorongiin horigdol psda