ЦЕГ: Таван настай хүүгээ зодсон хойд эцгийг цагдан хорих саналыг ПРОКУРОРТ хүргүүлсэн

 Хууль эрх зүй
Turbat
Унших: 1 мин
00
legacy:TSEG/Police_1_l copy.jpg

Өнгөрсөн тавдугаар сарын 31-нд буюу "Хүүхдийн эрхийг хамгаалах" өдрөөс нэгхэн хоногийн өмнө таван настай хүү хойд эцэгтээ зодуулсан харамсалтай хэрэг гарлаа. Тодруулбал, 29 настай эрэгтэй нь таван настай хүүг, хоёр сартай жирэмсэн эхнэр, 70 настай төрсөн эцгээ зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ.

Тиймээс түүнийг эрүүлжүүлэх байранд хүргэсэн ч маргааш нь суллагдсан. Тиймээс цагдаагийн байгууллагаас уг этгээдийг цагдан хорих саналаа прокурорт хүргүүлжээ.

Энэ талаар ЦЕГ-аас тодруулахад "Шүүх шинжилгээний байгууллагаас шинжээч томилогдож, гэмтлийн зэргийг тогтоохоор ажиллаж байна.

Цагдаагийн байгууллагаас хэрэг бүртгэлтийн хэрэг нээгээд шалгаж байгаа. Прокурорт цагдан хорих саналаа хүргүүлсэн" гэлээ.