Х.Нямбаатар: Ч.Сайханбилэг, Н.Удаанжаргал нарын данс руу гүйлгээ хийж, хойноос нь санхүүжилт өгч байгаа асуудалд хэрэг нээн шалгаж байгаа

 Хууль эрх зүй
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
70
legacy:Nyambaatar gishuun/timthumb (1).jpg

ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар "Шувуу" ажиллагаатай холбоотой мэдээлэл өглөө. Тэрбээр "Шувуу ажиллагааны хүрээнд гадаад улс оронд оргон зайлсан 20 гаруй хүнийг эх оронд нь авч ирж, шалгаж байна. Энэ долоо хоногт МИАТ компанийн нислэгээр тодорхой тооны хүмүүсийг авч ирэхээр төлөвлөөд БНСУ-ын хууль сахиулах байгууллагуудтай хамтран ажиллаж байна. Ч.Сайханбилэг, Н.Удаанжаргал нарын байгаа улсуудын хууль сахиулах байгууллагуудтай тасралтгүй хамтран ажиллаж байгаа. Тухайн хүмүүс рүү гүйлгээ хийж байгаа, хойноос нь санхүүжилт өгч байгаа асуудалд хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж байгаа. Удахгүй эдгээрт холбогдох хүн, хуулийн этгээд нь хууль зөрчиж мөнгө угаасан эсэх байвал хэрэг үүсгэх ажиллагаа явагдана. Өндөр өртөгтэй улсад яаж амьдраад байна вэ гэх асуудал яригдаад байна шүү дээ. Авлигын болон бусад хэргүүд дээр Шувуу ажиллагааны хүрээнд сайн дураараа ирж байгаа хүмүүс байгаа" гэлээ.

Хуваалцах:70

СЭТГЭГДЭЛ (7)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    МАН ийн хог шаарнууд хэзээ асуудалийн үнэн мөнийг зөвөөр олохгүй. энд нэг балай нь худлаа шудрага ёс ярьж тэнд нэг новш нь хүчин хийгээл.... арга ч байж үү гуль зүйн сайд нь өөрөө 14 н настай охидтой бэлгийн харилцаанд орж болох хууль санаачилаад тэрийгээ батлуулчихсан юм чинь ..

  • З
    Зочин

    Гадаадаас хөрөнгө зарж авчраад шийтгэлгүй өнгөрөөвөл үр дүнгүй. Яг л Баярцогт шиг !

  • З
    Зочин26

    Улс орон, ард нийтийн эрх ашгийн тулд Үнэн Зөв Шудрага үйлийн төлөө Хууль зүйн болон Ёс суртахууныг баримталж хийсэн аливаа үйл ажиллагаа худал хуурмаг үзэл санаа хоосон тунхаг, хоёр нүүрт бодлогын золиос болсон өчүүхэн бэртэгчин нам, амин хувийн болон бүлэг, бүлэглэлийн ашиг сонирхолдоо хөтлөгддөгсөдийн ам хэл дайралтанд өртсөн ч зогсох ёсгүй. Зөвд зөөлөн, бурууд чанга хатуу байх нь төрийн хүчирхэг байхын хэмжүүр.

  • З
    Зочин

    Энэ их намчирхдаг нөхөр өө. Энэ 2г л яриад бгаа. танай намаас дутахгүй идэж ууж авилга авсан зугтагсад зөндөө бгаа ш дээ.тэднийгээ нэрлээч хэлээч.

  • Э
    Эрдэнэ

    🤣🤣🤣🤣🤣🤣🤣

  • З
    Зочин

    Баярцогт шиг сулалчих юм бол мөнгөний гарз.авчрах хэрэггүй

    • З
      Зочин

      🤣🤣🤣🤣🤣🤣🤣