“Тавантолгой” ХК, “Тавантолгой Төмөр зам“ ХХК-д тавьсан онцгой дэглэмийг дуусгавар болголоо

Улс төр
Turbat
Унших: 1 мин
00
legacy:Zasag Oyun-Erdene/huraldaanii zurag/MWCzijokipsk4b6x7PAX.jpg

Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвсгэрт байрлах орон нутгийн өмчийн оролцоотой “Тавантолгой” ХК-ийн үйл ажиллагааг өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 09-ний өдөр Засгийн газрын шууд хяналтад авч, зургаан сарын хугацаагаар онцгой дэглэм тогтоосон. Улмаар БЭТ-өөр ХЗДХЯ-ны ТНБД П.Сайнзоригийг томилсон байсан бөгөөд өнөөдрөөр хугацаа нь дуусгавар болж, онцгой дэглэмийг цуцалсан байна.

Мөн "Тавантолгой Төмөр зам" ХХК-д өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 12-ны өдөр онцгой дэглэм тогтоож, БЭТ-өөр ЗГХЭГ-ын Хууль эрх зүйн газрын дарга Н.Мягмарыг томилсон байсан бол ийнхүү өнөөдрөөр дуусгавар болж байна.

Ийнхүү өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар дээрх хоёр компанид тогтоосон онцгой дэглэмийн хугацааг дуусгавар болгож шийдвэрлэжээ.