Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ШУ-ны Үндэсний зөвлөлийг 1 жил УДИРДАН ажиллахаар боллоо

Улс төр
Turbat
Унших: 1 мин
00
legacy:Zasag Oyun-Erdene/210808092_1200158793835745_6849960932121502379_n.jpg

Засгийн газрын ээлжит хуралдаанаар нийт 46 асуудал хэлэлцжээ. Улмаар гаргасан шийдвэрийг танилцуулав. Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа "Ерөнхий сайд өнгөрсөн даваа гарагт Шинжлэх ухааны салбарынхантай уулзсан. Ингээд тэдний тавьсан хүсэлтийн дагуу холбогдох шийдвэрийг гаргасан. Тодруулбал, Шинжлэх ухааны Үндэсний зөвлөлийг Ерөнхий сайд 1 жилийн хугацаанд тэргүүлж ажиллахаар болж байна. Мөн Шинжлэх ухааны байгууллагуудын ажилчдын тавьсан цалингийн нэмэгдэлтэй холбоотой асуудлаар холбогдох сайд нарт үүрэг чиглэл өглөө" гэлээ.