О.Цогтгэрэл: АН-ын даргаар “Бурхан“ авч ирээд тавьсан ч буруутгаж, шавартай этгээд болгох нь

Улс төр
Turbat
Унших: 1 мин
30
legacy:an buleg/MPA16219.jpg

АН-ын бүлгээс гаргасан шийдвэрийн талаар АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл мэдээлэл өгөв. Тэрбээр "Ковидын төсвөөр нээлттэй сонсгол хийх саналыг АН-ын бүлгээс УИХ-ын даргад албан бичгээр өгч байна. Мөн эрх баригчдын зүгээс бүх зүйл нээлттэй байх ёстой гэдэг ч нүүрсний хэргийн сонсгол хаачив... Тиймээс АН-ын бүлгээс нүүрсний сонсголоо яаралтай явуулаач гэх шаардлагыг хүргүүлнэ" гэлээ.

Ингээд сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа.

-АН-ын дарга Л.Гантөмөрт хариуцлага тооцох асуудал яригдах уу?

-ХААДС-аас зээл авсан гэж ярьж байна. Ер нь Монгол Улс зах зээлийн эдийн засгийн харилцаанд орсон улс. Ер нь бизнес эрхлэгчид рүү дайрдаг хандлага маш их болж байна. Хууль журмын дагуу зээл аваад төлөгдөөд эсэх нь хамаагүйгээр нийгмээрээ буруутгадаг нөхцөл байдал үүсч байна. Тиймээс үүнд зааг ялгаатай хандах нь зүйтэй.

БЗС-гийн асуудалд ч тухайн үеийн дүрэм журам нь ямар байсан юм. Тэр дагуу л авсан биз. Өөрөө ч тодорхой байр сууриудыг илэрхийлсэн байсан. Ер нь сөрөг хүчнээ харлуулдаг, сөрөг хүчнээ намнадаг байдал бий болж байна.

АН-ын даргаар бурхан авч ирээд тавьсан ч буруутгаж, шавартай этгээд болгох нь ээ. Энэ бол яг өнөөдрийн улстөрийн технологи.

Хуваалцах:30

СЭТГЭГДЭЛ (3)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • О
    О.Цогтгэрэл гишүүн буруу хашгирч байна

    АН 2024 оны сонгуульд МАН улстөрийн нүүдэлд харалган хандаж ялагдал хүлээх магадлалтай. АН нэр цэвэр албан тушаалаа эрх мэдлээ хувьдаа ашигладаггүй шударга улс төрч олон байгаа. Хайж олсон Л.Гантөмөр нь боловсролын сайд байхдаа төрсөн охиндоо бусдын хүүхдийн боломжийг БЗС хулгайлж нэмээд тэтгээг авсан шударга юмуу. Бас нэмээд ТЭДС зээл авчихсан өгдөггүй ийм намын даргаар яах ч билээ дээ

  • З
    Зочин

    АН гэж юу байдгийн

  • Б
    би

    АН-н хувалзнуудаа Я. Санжмятавыгаа дарга болговол та нарт 2024 онд ялах боломж гарна шүү