НҮБ-ын 8 дахь Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мун Монголд ирлээ

Улс төр
Turbat
Унших: 1 мин
00
legacy:ban gi mun/609be751e8844a8b9db8a189ea7c7787.jpg

Өнөөдөр /2023.06.12/ “Бан Ги Мун” сангийн тэргүүн, НҮБ-ын 8 дахь Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мун Улаанбаатар хотод хүрэлцэн ирлээ.

Тэрбээр УИХ-ын дарга Г.Занданшатарын урилгаар маргааш болох “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ-Жендерийн эрх тэгш байдал ба тогтвортой хөгжил” чуулга уулзалтад оролцоно.

Энэ уулзалтад дэлхий нэр хүнд бүхий улс төрчид, эрдэмтэн, судлаачид зэрэг 10 орны 52 нэр хүндтэй зочид ирж байна.

legacy:ban gi mun/07590295d0a4419580f6fa09f0955955.jpg legacy:ban gi mun/8e6e5369dece44ff90d529bce61ecec4.jpg