Баабар VS З.Энхболд: С.Баярцогтыг шоронд хийх санаа Женкогийнх биш, З.Энхболдын “бүтээл“ гэв

Social pop
Ц.Янжиндулам
Ц.ЯнжиндуламУнших: 1 мин 9 сек
50
legacy:baabar/350090377_658271586117581_8663714646638645648_n.jpg

ЕТГ-ын дарга асан Зандаахүүгийн Энхболд өнөөдөр өөрийн твиттер хуудаснаа Замын-Үүд дэх ачаа тээврийн машины оочир 10 гаруй км үргэлжилж байгаа нөхцөл байдалд "Боомт сэргээд оочиргүй болоогүй юм уу" хэмээн илэрхийлээд амжсан. Гэвч тус асуудалд нийтлэлч Б.Баабар "Ачаа бараагаа төмпөнгөөр зөөж ажлын байрыг нэмэгдүүлнэ гэж боомт хаасан гар чинь энэ өөрөө биз дээ" хэмээн илэрхийлснээс тэд нэгнээ цахим сүлжээнд "дисслээд" амжив. Ингэхдээ тус асуудалд Сангийн сайд асан С.Баярцогт болон Ерөнхийлөгч асан Х.Баттулга нарыг ч "татан оролцуулав".

ЕТГ-ын дарга асан З.Энхболд "Чам шиг мөнгө өгөхөөр хуцдаг нохой биш, хааяа бас эх орноо бодмоор юм, төлбөртэй хуцсаар байгаад овоо мөнгөтэй болоо биз дээ" гэсэнд нийтлэлч Баабарын зүгээс "Төлбөр төлөхөөр нь бас ингээд биччихлээ. Женко ЕӨК болуутаа надтай уулзаж Баярцогтыг тамгийн газрынхаа даргаар тавих хүсэлтэйгээ хэлэн асууж байсан. Баярцогтыг шоронд хийх санаа Женкогийнх биш. Түүнд оноосон 10 жилийн гяндан бол Зикагийн бүтээл гэж боддог" хэмээн хариулсан юм.

Харин З.Энхболдын зүгээс "Ерөнхийлөгч асан Баттулгатай ярилаа. Баабартай уулзаж энэ талаар ярилцаагүй гэж байна. Зөнөөд зохион бичдэг болжээ дээ" гэсэн юм. Б.Баабар үргэлжлүүлэн "Төлбөр төлөхөөр нь ингээд биччихлээ. ҮЗХ-ийн гишүүнээр сонгогдоод ороод ирэхэд нь Зика вирус шууд хасаж байв. Зика Баярцогт 2 Сэлэнгийн 10 жилд хамт сурч байсан. Баярцогт Москва, Зика Севердловскт сургуульд явсан учир насаараа хонзогнодог. 40 гаруй жил өнгөрчихөөд байхад" гэв.

Хуваалцах:50

СЭТГЭГДЭЛ (5)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин3 жил өмнө

    баабар юуг ч гэж гуйвуулж чадна.мөнгөөр л хуцдаг мөнгөний нохой

  • И
    Иргэн3 жил өмнө

    З.Энхболд, С.Баярцогт, Б.Батбаяр мэтийн хүн хогууд төрийн өндөр албан тушаалд очиж байгаа нь Монголын сүүлийн 30 жилийн завхрал, эмгэнэл юм даа. Монголчууд маань хүн хогуудаа цэвэрлэж, Монгол улс минь мандан бадарна гэдэгт итгэл дүүрэн байдаг шүү.

  • З
    Зочин3 жил өмнө

    Баабар хэзээ ч барин тавин худлаа ярихгүй. Зика бол үнэндээ монголын төрд шургалсан вирус шүү дээ.

    • Б
      Бат-Эрдэнэ3 жил өмнө

      Баабар нүүрс үнэгүй үнс болох учраас 5 толгойг Хятад, MCS-д өгье гээд байсан байх аа? Эсрэгээр нүүрсний үнэ өсөөд Хятад, MCS-д өгөөгүйн хүчинд 5 толгой Монголыг тэжээж байна.

  • З
    Зочин3 жил өмнө

    Баабар мөнгөөр хуцдаг нь үнэн. Оюутолгойн гэрээг хийх үеэр их хуцаж байсан. Гэвч гэрээний үр дүнд Монголчууд баялгаа шулуулж, Баабар шанд нь Непко хэвлэлийн үйлдвэртэй болсон. Баярцогтыг шоронд хийх ёстой нь ч үнэн.