Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.
ЗГ: Хөрөнгө оруулалт худалдааны газрын даргаар В.Энхбаатарыг томилжээ
00

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болсон. Хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна. Өнөөдрийн хуралдаанаар Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Хөрөнгө оруулалт худалдааны газрын даргаар В.Энхбаатарыг томилсон байна.
В.Энхбаатар нь өмнө нь УУХҮЯ-нд мэргэжилтэн, Европын холбооны төсөлд төслийн зохицуулагч, Монгол даатгалд компанид мэргэжилтэн, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, бичил даатгалд зохицуулагч, Соёмбо даатгалд мэргэжилтэн, Санхүүгийн зохицуулах хороонд газрын даргаар ажиллаж байжээ.



