Г.Дугаржав: “Кью Эс Си“ компани концессын 7 жилийн хугацаанд Гангын үйлдвэр барих нь битгий хэл хадаас ч хадаагүй

Улс төр
Turbat
Унших: 1 мин 27 сек
60
legacy:Hurelbaatar gishuun/MPA18404.jpg

ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан Дарханы төмөрлөгийн үйлдвэр болон Хөтөлийн цемент шохойн үйлдвэрийн удирдлагуудтай уулзлаа. Дарханы Төмөрлөгийн үйлдвэр ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал Г.Дугаржав "2014 онд Худалдаа хөгжлийн банкны хамаарал бүхий "Кью Эс Си" компани төрийн өмчит Дарханы төмөрлөгийн үйлдвэрийг концессын гэрээгээр худалдаж авсан. Авсан шалгуур нь эргэлзээтэй. Хоёрхон жилийн настай компани гадаадын том ААН-үүдтэй өрсөлдөөд, богино хугацаанд тодорхой болзолтойгоор, түр хугацаагаар концессын гэрээгээр ашиглах хэлэлцээ байгуулсан. Ингээд зорьсон зорилт, амлалтдаа хүрээгүй учир 2022 онд ЗГ шийдвэрээ гаргаж, концессын гэрээг цуцалсан. Улмаар АТГ-ын тогтоосон, мөн шинжээчдийн дүгнэлтээр 754 тэрбум төгрөг хохирсон гэж үзсэн. Үүнийг өнгөрсөн оны арванхоёрдугаар сард прокурорын байгууллагад шилжүүлсэн.

Уг хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан байгаа. Харин ЗГХЭГ-ын хяналт шалгалтаар хохирлыг 1.2 их наяд гаруй ам.доллар гэж үзэж байгаа. Үүнээс их нөхцөл байдал тогтоогдох боломжтой тул шалгаж байгаа.

Концессоор авсан 7 жилийн хугацаанд Гангын үйлдвэрийн талаар хийсэн ажилгүй. Хадаас ч хатгаагүй гэж болно" гэлээ.

Мөн ТӨБЗГ-ын дарга Б.Цэнгэл "ЗГ-аас 2010 онд Дарханы төмөрлөгийн үйлдвэрт хөрөнгө оруулж, Гангын үйлдвэр барих ёстой гэсэн шийдвэр гаргаж байсан. 2011-2012 онд хөрөнгө оруулалт оруулах гэдэг нэрээр уралдаан шалгаруулахад "Кью Эс Си" гэдэг компани олон том компаниудтай өрсөлдөөд ялсан байдаг. Гэтэл энэ компани нь зөвхөн тамга тэмдэгтэй, ямар ч үйл ажиллагаа явуулж байгаагүй байж шалгарсан. Шалгаруулж байгаа процесс нь ажлын хэсгийг Төрийн өмчийн хорооноос байгуулаад л ажлын хэсэг нь хоёр хоногийн дотор хуралдаад л гурав дахь хоногтоо шийдвэр гаргачихсан. Ямар ч түүх, тайлан блансгүй ийм компанид өгсөн байна лээ. Аль ч хуулинд төрийн өмчийг хувьчлах, менежментээр шилжүүлэхэд үндсэн 8 арга байдаг. Гэтэл 8 аргын алинд ч байхгүй аргыг зохиож, хуйвалдааны аргаар төрийн өмчийг үнэгүйдүүлж авсан. Концессын үүргээ биелүүлээгүй" гэлээ.

Хуваалцах:60

СЭТГЭГДЭЛ (6)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • С
    САНАЛ

    МОНГОЛ ТӨР ОДОО ӨМЧ ХӨРӨНГӨӨ ХЯНАДАГ БОЛСОН ЭЛБЭГДОРЖ БАДАМЖУНАЙ САХАЛ ЭРДЭНЭБИЛЭГ М.ЭНХБОЛД ГЭЭД ДАНДАА ГАДНЫ ХОНОЦЫН СЭТГЭЛГЭЭТЭЙ ХҮМҮҮС ХУВЬЧЛАЛ НЭРЭЭР АВЧ ЭНЭ ҮЙЛДВЭРИЙН ЭЗЭМШЛИЙН ТӨМӨРТЭЙН ОРДЫГ Л ХЯТАД РУУ ЗӨӨЖ МӨНГӨ ОЛОХ АРГАА БОЛГОСОН НЬ МАРГАШГҮЙ ҮНЭН ТЭГЭЭД Ч САХАЛ ХОЧИТ ЭНЭ ХҮН БАЯЛАГЫН ЭЗЭН БАЙХ ХЭМЖЭЭНИЙ БОЛОВСРОЛ МЭДЛЭГТЭЙ ХҮН БИШ ХАРИН ЯАЖ 1 ТӨГРӨГИЙГ 2 ТӨГРӨГ БОЛГОХ ТАЛ ДЭЭРЭЭ БОЛ САЙН ХҮН БАЙХ ХАРХАХД НЭГ АСУУДАЛ МЭТ БОЛОВЧ АСАР ИХ БОДЛОГЫН ЗӨРҮҮ БАЙДАГ ЮМ ДАА.ЭХ ОРОНЧ ҮЗЭЛ МОНГОЛОО ГЭХ СЭТГЭЛ ГЭЭД ПДЭЭРХ ХҮМҮҮСТ ҮҮНИЙГ ЯРИХАД ИЛҮҮЦ БИЗ ХАРИН Ч УЛС АВЛАА ОДОО ДОРВИТОЙХОН ХӨРӨНГӨ ОРУУЛААД ТӨМРИЙН ХҮДРЭЭ БОЛОВСРУУЛЖ АРМАТУР ГАРГААД МОНГОЛЫН БАРИЛГЫН КОМПАНИУДАД НИЙЛҮҮЛЭЭД ЭХЭЛБЭЛ ТӨР ӨМЧИНДӨӨ БОДИТ УТГААР ЭЗЭН СУУЛАА ГЭСЭН ҮГ ДЭЭ

  • З
    Зочин

    Hoshin shogiin nuhur shig etgeed ajil hiideg uu

  • З
    Зочин

    Төрд энэ компаниуд байсан бол өдийд сураггүй балгас болсон байхөө. Засгийн газрын энэ хувийн хэвшлээс булаасан нөхдүүд өөрсдөө татвар төлж, мачыж үзсэн юм у? Нэг л их шүүмжилсэн, хүний хийсэн зүйлийг үгүйсгэсэн нөхдүүд бхын. Хувийн хэвшлээ дэмжинэ гэчихээд татвар шимтгэлээр сөхрүүлээд, татварын мөнгөөр үр хүүхдээ сургахаас эхлээд яаж тансаглаж болдгийг харуулж байна шүү дээ. Боловсролтой залуус гараад явлаа, жаахан томоор, системтэй хандаачээ

  • А
    Ажлаа хийгээч ээ...

    Засгийн газар, түүний харьяа аж ахуйн нэгжүүд ажлаа хийгээч ээ! Ямар янзын большевизм яриад суугаад байдаг юм. Хууль зөрчсөн үйлдэл байгаа бол аудит оруулаад аудитын дүгнэлтээ хууль, хяналтын байгууллагадаа өгөөд оронд нь харин та нар чинь ийм ийм нөхцөл байдлыг ийм хэмжээний төсвийн санхүүжилтээр ингэж сайжруулснаар эдийн засагт ийм хэмжээний үр өгөөж өгсөнөөр энэ нь иргэдийн эдийн засгийн чадавхыг ингэж нэмэгдүүллээ гэж тайлан мэдээ өгч байх ёстой бус уу? Наад нэг тэр ч хулгайч, энэ ч хулгайч гэдэг юмаар нийтээрээ өвчилсөн эмгэгийг чинь хаа очиж Х.Булгантуяа сайд шүүмжлээд эцэст нь адлуулж дууссан. Засгийн газар үндсэн ажил болох иргэдийнхээ эдийн засгийн чадавхыг нэмэгдүүлснээр амьдралын чанарыг нэмэгдүүлэх АЖЛАА ХИЙ!!!...

  • З
    Зочин

    Орчин үед микрофоноо зөөж гүйгээд ядаргаатай сэтгэлгүй..

  • З
    Зочин

    Ямар