Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Л.Энх-Амгалан: Хүн болгон л англи хэлийг гуравдугаар ангиас нь заая гэдэг ойлголттой байгаа
00

Боловсрол соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Боловсролын багц хуулийг хэлэлцсэн. Ингэхдээ англи хэлийг нэгдүгээр ангиас нь заах заалт унасан юм.
Энэ талаар БШУ-ны сайд Л.Энх-Амгалан "Хүн болгон л англи хэлийг 3-р ангиас нь заая гэдэг ойлголттой байгаа. Зүйл заалтын нэршил өөрчлөгдөхөөс үл хамаарч үүнийгээ хөтөлбөртөө тусгана. Ардын хүүхдийн англи хэл заах боломжийг хааж байгаа мэт хариуцлагагүй үг унагаж болохгүй, УИХ-ын гишүүд" хэмээжээ.



