Г.Дамдинням: Ард түмэн биднээс тэгш боломж л хүсэж байгаа. Тэгш боломж боловсролоор очих ёстой

Улс төр
Turbat
Унших: 1 мин
00
legacy:Damdinnyam/MPA PHOTO2021-03137.jpg

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар "Боловсролын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд"-ийн эцсийн хэлэлцүүлгийг хийсэн бөгөөд Англи хэлийг үндсэн гадаад хэл болгох заалт унасан юм.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Г.Дамдинням "Дуулиан тарьж байгаа БЗС-гаас хэн зээл авсан байна, англи хэлтэй хүүхдүүд л авч байгаа. Англи хэлтэй хүүхдүүд нь боломжтой айлын хүүхдүүд. Боловсролын ялгаварлал хэрээс хэтэрсэн. Боломжтой хэсэг нь улам тасраад дэлхийн хэмжээнд хүрсэн, боломжгүй хэсэг нь уландаа үлдэж байна" гэлээ.

Г.Дамдинням: Англи хэлний заалтыг байнгын хороо дээр унагаж байгаад харамсаж байна ‼️‼️

Ард түмэн биднээс тэгш боломж л хүсэж байгаа. Тэгш боломж боловсролоор очих ёстой ‼️‼️ pic.twitter.com/1usCNCpWk2

— UBn.mn ЮУ БАЙНА (@UBn_mn) June 20, 2023