Энэ мэдээ хуучирсан буюу 2023/07/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.
НӨАТ: 5-30 сая төгрөг хожих нэг азтан тодорлоо
00

Зургаадугаар сарын 01-30-ны хооронд И-Баримт аппликейшнд бүртгэгдсэн НӨАТ-ын баримтын сугалааны тохирол өнөөдөр болж, 5-30 сая төгрөг хожих нэг азтан тодорлоо. Тухайн азтаны бүртгүүлсэн баримтын тооноос хамаарч, сугалааны дүн тодорхой болох юм.
Түүнчлэн, Өнгөрсөн сард нийт 42,479,700 ширхэг НӨАТ-ын баримтыг И-Баримт аппликэйшнд бүртгүүлсэн бөгөөд үүнээс 42,745 азтан шалгарсан байна. Тодруулбал,
3 орон таарсан-38489
4 орон таарсан-3818
5 орон таарсан-438
6 орон таарсан-58
7 орон таарсан-4
8 орон таарсан-1 баримт тус тус тохиролд шалгарчээ.



