ҮСХ: Экспорт 8.7 тэрбум ам.доллар болж, өмнөх оны мөн үеэс 34.5 хувиар өсжээ

Хоосон
Myagmarsuren
Унших: 1 мин
10
legacy:2026/03/NewFolder/undesniystatistikiynkhoro.png

Гадаад худалдааны бараа эргэлтийн хэмжээ 2023 оны эхний 7 сард 13.7 тэрбум ам.доллар болж, өмнөх оны мөн үеэс 2.5 тэрбум ам.доллар буюу 22.2 хувиар өссөн байна.

Экспорт 8.7 тэрбум ам.доллар болж, өмнөх оны мөн үеэс 34.5 хувиар,

Импорт 5.0 тэрбум ам.доллар болж, өмнөх оны мөн үеэс 5.5 хувиар тус тус өссөн байна.

Манай улс БНХАУ-тай 2023 оны эхний 7 сард 10.0 тэрбум америк долларын худалдааг хийжээ. Энэ нь гадаад худалдааны нийт бараа эргэлтийн 72.6 хувийг эзэлж байна.

legacy:367700193_601902785431401_6003922311862167440_n.jpg

Эх сурвалж: Үндэсний статистикийн хороо