Өнөөдөр 09:00-12:00 цагийн хооронд түр ХААГДАХ замууд

Нийгэм
Turbat
Унших: 1 мин
00
legacy:zam/62b04b9f1c2d8e53a12a1b89.jpg

Гэгээн Ширээт Улсын төрийн тэргүүн Пап Францис Монгол Улсад Төрийн айлчлал хийхтэй холбогдуулан өнөөдөр буюу есдүгээр сарын 1-ний 09:00-12:00 цагийн хооронд түр хугацаагаар нэг удаа дараах замын хөдөлгөөнийг хязгаарлана.

Тодруулбал Чингис хаан олон улсын нисэх буудлаас зорчих үед:

Чингисийн өргөн чөлөө /19-р хороолол, 120 мянгатын зам/

Энхтайваны өргөн чөлөө /Офицеруудын ордноос 5 шар хүртэл/

Олимпын гудамж /Шангри Ла худалдааны төвөөс ХУД-ийн И-Март худалдааны төв хүртэл/

Манлайбаатарын гудамж /Халдвартын уулзвараас Натурын гүүр хүртэл/

Наадамчдын гудамж /Яармагийн зам/

Иргэд замын хөдөлгөөний дүрмийг баримтлан, зохицуулагчийн дохиог мөрдөж, бусад хөдөлгөөнд оролцогчдод хүндэтгэлтэй хандан, тухайн замаар зорчихгүйгээр бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцохыг зөвлөе.

Эх сурвалж: Нийслэлийн Цагдаагийн Удирдах Газар

legacy:zam/husnegt/371285906_1331507461119764_2390281827499945995_n.jpg